"Одоогоор УИХ-д хэдэн гишүүн байдаг вэ" гэж Зөвлөлдөх санал асуулгаар асууна

Л.Бямбажав
2023/01/30

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат энэ сарын 26-ны өдрөөс  орон даяар эхэлсэн. 

Санал асуулгын 30 асуултыг тухайн санал асуулгад оролцох 1570 иргэн л мэдэх учиртай. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ил тод зарлахгүй нууцалж буй. 

Бид олж авсан мэдээллийнхээ хүрээнд санал асуулгад орсон асуултуудыг цувралаар танилцуулж байна. 

Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэх бөгөөд "БУСАД" гэсэн бүлэгт дараах асуултууд оржээ. 

-Одоогоор УИХ-д хэдэн гишүүн байдаг вэ?
1) 51 2) 76 3) 89 4) 106 5) Мэдэхгүй

-Эцэст нь, таны талаар хэдэн асуулт асууя. Та Монгол Улсын улс төрийн болон нийтийн үйлхэргийг хэр сонирхдог вэ? 

1) Огт сонирхдоггүй
2) Бараг сонирхдоггүй

3) Сонирхдог, сонирхдоггүйн дунд

4) Бага зэрэг сонирхдог 

5) Их сонирхдог

6) Ямар нэг үзэл бодолгүй 

-Та өөрийнхөө өнөөгийн эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

1) Бусдаас хамаагүй дээр

2) Бусдаа арай дээр

3) Бусдын адил
4) Бусдаас арай доогуур
5) Бусдаас хамаагуй доогуур

-Та сүүлийн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр зурагтаар мэдээ үзсэн бэ?  Хэрэв зурагтаар ямар нэгэн мэдээ үзээгүй бол 0 гэж үзнэ. 

-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр нь өдөр тутмын сонин уншсан бэ? Хэрэв өдөр тутмын ямар нэгэн сонин уншаагүй бол 0 гэж үзнэ. 

-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр интернэтээс мэдээ уншсан бэ? Хэрэв интернэтээс ямар нэгэн мэдээ уншаагүй бол 0 гэж үзнэ.

-Та өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор хэдэн өдөр улс төрийн болон олон нийтийн асуудлаар бусадтай харилцан ярилцсан бэ? Хэрэв ярилцаагуй бол 0 гэж үзнэ. 

Та Улаанбаатар хотод Төрийн ордны их танхимд 2 дугаар сарын 14-наас 15-нд зохион байгуулагдах хоёр дахь шатны санал асуулгын судалгаанд оролцох боломжтой юу?
1) Тийм-1
2) Үгүй-2
3) Магадгүй, одоогоор шийдээгүй-3


0
angry
1
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20