ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө

Л.Бямбажав
2023/01/31

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдэх шат нэгдүгээр сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн. 

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны  хоёругаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

 Санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдаж буй. 

Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэнэ. 

Үүнд:

  • Иргэний болон  улс төрийн эрх, хариуцлага,
  • Парламентын ардчилал, 
  • Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
  • Нийгмийн тулгамдсан асуудал, 
  • Бусад гэсэн агуулгын хүрээнд нийтдээ 30 асуулт боловсруулж, 0-10 хүртэл оноогоор үнэлэх юм байна.

Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдэд ҮСХ-ноос талархлын бичиг, 10 мянган төгрөг өгч байгаа аж. 


210
angry
8
care
86
haha
37
liked
20
love
49
sad
52
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 48 минутын өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 5 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 7 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 7 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 8 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 20 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр