ТАНИЛЦ: Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Ш.АДЪЯАМАА
2023/02/01

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.
2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.
Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.
 
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.
 
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна
Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.
 
Товч мэдээ
·      Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн  
төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
·      Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
 


12
angry
0
care
1
haha
0
liked
2
love
6
sad
5
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.72.168
2023/02/03
0
0
Huuhed burt mungii ni uguuchee umch hurunguur ni yalgawarlahaa boli zarim neg ni tuntiitel tiirtelee hulgailaad arai arai .
Хариулах
192.82.84.208
2023/02/03
0
0
Харин ч Монголын үрс маш олон болтугай гэдэг биздээ.Хүн нэмбэл хүнс нэмнэ ч гэдэг Өөрсдийнхөө боломжоор аж амьдралаа авч яваа хүмүүсийг ад шоо үзэж үр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах нь ямар төрийн бурангуй ёс вэ.Хүнс нэмсэн чинь хүнээ ялгаварлан гадуурхах харгис ёс бий болжээ
Хариулах
66.181.161.214
2023/02/02
0
0
Монголын мянга мянган пэсфукчиддээ энэ өдрийн мэнд хүргэе би Завхан аймгийн малчин хүн байна 2022 онд 400 кг ноос тушаасан юм гэтэл 23 онд ноосны урамшуулал орох байх мөнгө орж ирээгүй байхад татварын алба мөнгө нэхээд байх юмаа.төр засгаа ичээчээ ноосны урамшуулал ороод ирвэл өгийштэй
Хариулах
66.181.181.200
2023/02/02
0
0
Хот байгуулах мөнгө байгаа юм уу? Улс мөнгөгүй болсон өртэй гээд л Тэтгэврийн мөнгө Хүүхдийн мөнгө харамлаад байх юм. Зээлээр хот барих юм бол Гадныхан өрөндөө авч бна гээд л ЭЗЭН СУУНА гэсэн үг. Энэ бол ГЭМТ ХЭРЭГ. УЛС ОРНЫ эдийн засгийг өсгөж удирддаг болохоос биш ӨРӨНД ОРУУЛЖ удирдана гэж ямар юм байдаг юм. Гадныханы гар хөл болж Эх ОРОН ард түмнээ сүйрүүлэхээ болиоч ээ.
Хариулах
213.87.153.66
2023/02/02
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
66.181.186.135
2023/02/01
0
0
Хархорум хотын даргаар Элбэгдоржийг томильё. 1 сарын дотор ажил унагавал Ай.Төмөр очихоор буудууля
Хариулах
192.82.92.42
2023/02/01
1
0
Улсыг хегжуулье гэвэл дээд боловсролоо дэмжих естой!!!
Хариулах
139.5.218.101
2023/02/01
0
1
Новш юмаа оюуны үйл ажилаагааны явуулж байгаа зөвлөхийн хэдэн компаниудаа дэмжмээр юм. Новшнууд татвараар шулсаар бүгд дампуурлаа. Данх шүгэлдэхгүй бол хэн ч тоохгүй л дээ толгой мангарууд
Хариулах
103.9.90.100
2023/02/01
0
0
Хот хариуцсан сайд боомт хариуцсан сайд , тийм ч газар ийм ч яам .. тэгээд ард түмэн чинь улам ядуурч байна
Хариулах
103.9.90.100
2023/02/01
2
0
НОГДОЛ АШИГ АА АВЬЯ
Хариулах
103.9.90.100
2023/02/01
1
0
ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛЬЕ. ЖИЛИЙН АШИГ 2.5 САЯ ГЭХЭЭР 10 ЖИЛИЙН АШИГ 25 САЯ БОЛНО
Хариулах
202.126.89.188
2023/02/01
3
0
ЛУИВАРЫН БАНК БУСУУДАА ШАЛГААЧЭЭ КАШ ОН САРЫН 7% ЗЭЭЛЭЭР ИРГЭДЭЭ ШУЛЖ БХАД 6% ХУВИААР ЗЭЭЛГ ОЛГОЖ БАНК БУСУУЛАА ШАЛГААЧЭЭ ЛУИВАРЧИДАА
Хариулах
66.181.161.254
2023/02/02
0
0
Noogdol ashig aa awya hudla ym yriad yahaw
Хариулах
Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
Гэртээ цоожлогдсон 2,3 настай хүүхдийг эсэн мэнд гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ 1 цагийн өмнө
Багануур дүүргээс: Даргынхаа хүүд зодуулсан 6 хүүхдийн аав хэвтэрт ухаангүй байдалтай, хэрэг нь шийдэгдэхгүй 9 сар болж байна 2 цагийн өмнө
''Эртэч Монгол''- эдийн засгаа сэргээхэд тусална 2 цагийн өмнө
Гэр бүлийн маргааны улмаас таван давхрын цонхоор үсэрч амиа алджээ 3 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан 3 цагийн өмнө
БАРИМТ: Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр хувийн бизнесээ санхүүжүүлж, 187 сая төгрөг шилжүүлжээ 13 цагийн өмнө
“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгажээ 15 цагийн өмнө
Таксинд суусан үйлчлүүлэгч дүүгийнх нь амийг хөнөөж, жолоочийн аминд халдахаар завджээ 17 цагийн өмнө
БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгджээ 18 цагийн өмнө
Ж.Ганбаатар: Биржээр нүүрс арилжаалах шийдвэрээсээ буцахгүй, худалдан авагч талд “Дасан зохицоорой” гэж хэлсэн 19 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ 19 цагийн өмнө
У.Бямбасүрэн: Сонгон шалгаруулалтаар GS25 хамгийн сайн үнэлгээг авч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болсон 20 цагийн өмнө
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ 21 цагийн өмнө
VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай 21 цагийн өмнө
Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав 22 цагийн өмнө
ГЕГ: Бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй, хууль зөрчилдснөөс болж иргэд хохирч байна 22 цагийн өмнө
ГЕГ: Хилээр нэвтэрсэн 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан гэж байгаа ч бүрэн устах боломжгүй 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүллээ Өчигдөр