ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ

Ш.АДЪЯАМАА
20 цагийн өмнө

Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлэгээр 2023-2024 оны хичээлийн жилд Орос улсын аль нэгэн их дээд сургуульд суралцах хүсэлтэй тэтгэлэг горилогчдын бүртгэл 2023 оны 2-р сарын 20-ны өдөр хүртэл явагдана. Монгол Улсын 620 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна.

Сонгон шалгаруулатын болзол

Сонгон шалгаруулатад дараах хүмүүс оролцож болно. Үүнд:

  • Гадаадын иргэн (Монгол Улс болон бусад улсын иргэд өөрийн улсад байгаа Русский Дом-д хандаж болно);
  • Иргэншилгүй этгээд (мэдүүлгээ оршин суух зөвшөөрөлийн дагуу амьдарч буй тухайн улсаас ирүүлнэ);
  • Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэгтнүүд  (энэ хэсэгт хамаарах иргэд ОХУ-ын иргэний паспорттой тохиолдолд  түүний сканердсан хуулбарыг гаргаж өгнө. Гэхдээ уг паспортанд ОХУ-д сууж байгааг гэрчлэх  бүртгэлийн тэмдэглэлгүй байна эсвэл 2022 оны 9-р сарын 1-ээс өмнө ОХУ-д сууж байсан бүртгэллээс хасагдсан тэмдэглэлтэй байх ёстой).

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат-Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулна.

Нэгдүгээр үе шатанд оролцохын тулд:

  • Заасан хугацаанд мэдээллийн education-in-russia.com системд дээр бүртгүүлэх (сайт нь 2022 оны 12-р сарын 23-аас 2023 оны 2-р сарын 20-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 00.00 цаг хүртэл нээлттэй байна);
  • Мэдүүлгийг зөв, чанартай бөглөн ОХУ-ын их дээд сургуулиудын дотроос хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (6 хүртэл тооны их дээд сургуулийн нэрийг сонгож, суралцах хүсэлтийн дагуу жагсаах);
  • Нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах орос хэл рүү хөрвүүлсэн баримт бичгийн скан-хуулбарыг хавсаргах (Хавсралт 1).
  • Мэдүүлгийг бөглөж тогтоосон хугацаанд явуулах. (“Ноорог” маягаар үйлдсэн мэдүүлгийг хүлээн авахгүй болно.)

Горилогчид нэг чиглэл/ мэргэжлээр боловсролын  нэг түвшинд суралцахаар  сонгон шалгаруулалтад оролцоно.         

Жич:

Сонгон шалгаруулалтад сайн дүн бүхий боловсролын гэрчилгээтэй горилогчдыг оруулна. Гэрчилгээнд гол бус 1-2  хичээл «дунд» үнэлгээтэй байж болно (Хавсралт 1.2).

Мэдүүлэгч өөрийн тухай хуурамч эсвэл дутуу мэдээлэл ирүүлсэн тохиолдолд горилогчийн нэгдүгээр шатны дүнг хүчингүйд тооцон баримт бичгийг хоёрдугаар шатанд оруулахгүй болохыг анхаарна уу.

ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хуваарийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд суралцуулах гадаадын иргэн, иргэншилгүй этгээд, гадаадад амьдарч байгаа эх орон нэгнүүдийн сонгон шалгаруулалтыг  “Портфолио уралдаан” хэмээх форматаар явуулна.

Мэдүүлгээ мэдээллийн education-in-russia.com системд амжилттай оруулсан

горилогчийн баримт бичгийн бүрдэлийг тогтоосон хугацаанд оросын тэргүүлэх их сургуулиудын төлөөлөгчөөс бүрдсэн Экспертийн комисс судалж ажиллана.

Экспертийн комисс нь баримт бичгийн бүрдэлийг судалж ажиллахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

  1. Боловсролын гэрчилгээний дундаж оноо
  2. Голлох хичээлийн дундаж оноо
  3. Нийгмийн чухал ач холбогдол бүхий амжилтууд, түүний дотор Русский Дом в Улан-Баторе-ийн арга хэмжээнүүдэд оролцсон байдал (голлох хичээлийн амжилт, спорт олон нийтийн ажлын амжилт, бүтээлч уралдаан тэмцээн, сайн дуурын хөдөлгөөн дэх амжилт  гэх мэт)
  4. Голлох хичээлийн олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, нийтлэлүүд. Үүнд:

- Олон улсын /Хотын түвшин (магистр аспирантуудын хувьд их сургуулиудын түвшин)

- Орос Улсын олимпиадууд (мөн их сургуулиудын)

- Бүх оросын олимпиад

- Бага хуралд илтгэл тавьсан, нийтлэл гаргасан (түүнийг диплом ба нийтлэлийн скан хуулбараар нотолсон байх)                                                                                                           

5. Олон улсын ажиллагаанд оролцсон байдал (Ялалтын баяр, Газар зүй, Этнограф зэрэг цээж бичиг гэх мэт)

Баримт бичгийн бүрдэлийг судлах явцад Олимпиадын ялагч, шагналтнуудын дипломыг харгалзан үзэх болно гэдгийг анхаарна уу.

“Архитектур-уран барилга” болон “Дизайн ” мэргэжлээр элсэж

 буй горилогчдын анхааралд!

            “Архитектур-уран барилга” болон “Дизайн ” мэргэжлээр элсэх хүсэлтэй  горилогчид анкетаа бөглөхдөө дараах зургийг А-4 хэмжээтэй цаасан дээр зурж (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсрагах шаардлагатай:

  1. Өнгөт харандаа, гуашь, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)
  2. Биет зүйлсийн дүрс (харааандан зураг )-тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)
  3. Циркуль, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж хийсэн объектын зураг

Гадаад хэл дээр байгаа бүх баримт бичгийг орос хэл рүү хөрвүүлж орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан байна гэдгийг анхаарна уу.

Тогтоосон хугацаанд бүрэн хэмжээнд бүрдүүлэгүй ирүүлсэн горилогчийн баримт бичгийг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

Анхааруулга!

2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн компанит ажлаас эхлэн боловсролын түвшнийг буруу оруулсан бол түүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хүлээн авч хэлэлцэхгүй болсон.  Иймд боловсролын программ, боловсролын байгууллагуудаа сонгохдоо онцгой анхаарах шаардлагатай.

Зөвлөх комиссийн ажлын хуваарь:

Даваа-баасан гарагууд: 09:00 цагаас 18:00 цаг хүртэл

Үдийн завсарлага: 13:00 цагаас 14:00 цаг хүртэл

Харилцах утас: 45-46-00, 45-28-70

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь: https://drive.google.com/file/...

Хавсралт 1

https://drive.google.com/file/...

Хавсралт  1.1

https://drive.google.com/file/...

Хавсралт 2

https://drive.google.com/file/...

Хавсралт  3 (2-р үе шатанд шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт):

https://drive.google.com/file/...

Хавсралт  4 Хувийн амжилт ( цаашид ХА гэх)-нд нэмэлт  оноо   ногдуулах  арга хэмжээний  Жагсаалт (сүүлийн 2 жилд гаргасан амжилтыг тооцно).

https://drive.google.com/file/d/1tcai4t85c6iyLtBx-vojPsswnWMbeSv8/view?fbclid=IwAR15CclkZvhi9PlwffqpqFIrjQkVcaFErIcb2Qef4ABKDWjMsri0lTBHODU

Хавсралт 5 (Тэтгэлэгээр суралцуулах горилогчдын сонгон шалгаруулатын нэгдүгээр шатанд дүнг тооцох олимпиадуудын жагсаалт):

https://drive.google.com/file/d/1busggXBwj6FeD4ZdtY56IfimV-wzuToN/view?fbclid=IwAR1acJKdVc1i1kXoiL6o8C-Wx1wyvuvt2Ux7KBUPqGLThUnDzdGo1qFNRyU


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 21 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 21 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 22 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03