Х.Нямбаатар: Төрийн албанд шимигчилж амьдардаг хүмүүсийг шүүрдэн чөлөөлнө

Л.Бямбажав
2023/02/08

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгож хавсралтаар баталж, өгсөн. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд  Монгол Улс далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох,  нүүрсний хил үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 орчим их наядад хүргэх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан.Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ-ий орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой.

Авлигатай тэмцсэн улс орнуудын тэргүүн туршлага, үр дүн,  хөтөлбөр зорилгуудыг судалж үзсэний  үндсэн дээр “Авлигатай тэмцэх жил”-ийн тогтоолыг баталсан. Тухайлбал, Баруун Европын орнуудын хувьд нэгдүгээрт, тухайн улс орон Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг, гуравдугаарт, хууль сахиулах тогтолцоо зэрэг багтдаг юм байна. Эдгээрийг харгалзаж Монгол Улс таван үндсэн зорилтуудыг боловсруулж, дэвшүүлсэн. Авлигтай тэмцэх хүрээнд "ТАВАН Ш" үйл ажиллагааг дэв

  • Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн тогтолцоотой болох,
  • "Шүүр" ажиллагаа – Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй,  улмаар орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг улс төр, нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  
  • "Шувуу" ажиллагаа зохион байгуулах – Авлигатай тэмцэх газарт шалгуулахгүйгээр гадаад улс орон руу оргон зайлж зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх нутагт нь буцаан авч ирж, олон улстай хамтарч шүүхээр оруулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулах /ялангуяа шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан хүмүүсийн нэрсийг зарлаж авч ирнэ/,
  • Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийнэ.
  •  Шилэн байх ажиллагаа- төрийн өмчит бүх компаниудын засаглалыг сайжруулах үүрэг даалгаж байна.

Ингэснээр төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтан авах, эд материал авах юм. Мөн төрийн өмчит бүх компаниудад гадаадын менежментийн баг оруулах шийдвэр гарсан. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийн зохицуулалтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг даалгавар болгож байгаа.

Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжилсэн. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг  эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно" гэлээ. 



0
angry
1
care
4
haha
2
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 44 минутын өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 5 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 7 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 7 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 8 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 20 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр