Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдаалж буй асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр нүүрс зарах биржийг Монголын Хөрөнгийн биржийг түшиглэн байгуулахаар боллоо. Маргааш "Эрдэнэс Монгол" ХК гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 мянган тонн нүүрсийг биржээр зарна. Энэ нь нэг сарын хугацаанд худалдаалах нүүрс. Монгол Улсын нийт нүүрс 36 сая тонн гэж үзвэл ирэх долдугаар сар гэхэд үүний 12 сая тонныг нь биржээр зарах зорилт тавин ажиллаж байна. 2024 онд багтаад 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдаалахаар төлөвлөсөн.
Сэтгэгдэл (5)