Х.Болорчулуун: 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ

Л.Бямбажав
2023/02/08

Засгийн газрын өнөөрийн хуралдаанаар ХХААХҮ-ны гурван асуудал танилцуулагджээ. 

Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэл өглөө. Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд зээлийн хүүгийн татаас олгоно. 

Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.  
            Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.

Мөн малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх шийдвэр гарлаа.


Манай улс шиг үхэр сүргээ ээмэгжүүлээгүй улс маш цөөхөн байдаг юм байна. Энэ хавар 5.5 сая үхрээ бүгдийг нь ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн мах аль аймгийн аль сумаас ирсэн бэ гэдэг гарал үүсэл нь тодорхой болно. Дагаад малын хулгай буурна. 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Тус хөрөнгийг төсвөөс бус Хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлдэг зарим төслөөс, Хөдөө аж ахуйн биржийн ашигтай ажилласан ажиллагаанаас шийдвэрлүүлнэ" гэлээ. 

 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай.




7
angry
0
care
3
haha
1
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20