Г.Амартүвшин: Төрийн өмчит компаниудын зээлийг иргэдийн татварын мөнгөөр төлөх дээрээ хүрээд байна

Л.Бямбажав
2023/02/09

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "80 дугаар микрофон" нэвтрүүлэгт оролцож, тодорхой сэдвүүдийн хүрээнд ярилцжээ. 

Энэ үеэр тэрбээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулийн төслүүд болон ажлын хэсэгт орж ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах болохоо илэрхийлсэн.

Мөн шуугиан дагуулаад буй Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар зөвхөн хувийн хэвшил рүү дайрч, Төрийн өмчит компаниудын авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг хэн ч сөхөхгүй орхигдуулснаар үүнийг төрөөс төлөх дээрээ тулаад байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдад давуу эрх үүсгэж, зээл олгосон гэх худал мэдээлэлд өөрийн зүгээс тодорхой тайлбар өглөө.


-Хөрөнгө оруулалтын банк

УИХ-ын 2022 оны намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эцэслэн баталсан. Гаднаас бага хүүтэй төрөлжсөн банк оруулж ирэх нь Монгол улсын засгийн газрын нуруун дээрх ачааллыг бууруулж, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй АНН-үүдийн боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хувь иргэдээс хадгаламж татахгүй, данс нээхгүй, төлбөр тооцоо хийхгүй, цалин тэтгэврийн зээл олгохгүй. Зөвхөн том төсөл, том АНН-үүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засагт шаардлагатай томоохон төслүүдэд хөрөнгө оруулах юм.

-Зөвшөөрлийн тухай хууль

"Зөвшөөрлийн тухай хууль"-ийн нэмэлт, өөрчлөлт нь товчхондоо төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж цахимжуулах замаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, төрийн албаны үйлчилгээний хүнд суртал, авлига хээл хахуулийг бууруулах зорилготой юм. Төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин буюу 360 болгож багасгасан бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь улс даяараа шигдчихээд байгаа намгаас гарахад үр нөлөөтэй байх болно. Томоохон намууд төрийн эрхийг ээлжлэн барих бус жижиг намууд, бие даан нэр дэвшигчид ч УИХ-д суудал, ард иргэдийг төлөөлөх боломж бүрдэнэ. 

-Казиногийн тухай хууль

Миний бие Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Залуус гадны онлайн бооцоот уралдаан, тоглоом тоглож, сар бүр олон тэрбум төгрөг гадагшаа урсаж байна. Казиногийн тухай хуулийг баталснаар тэр хэмжээний мөнгийг улсдаа үлдээх боломж бүрдэх төдийгүй гадаад улс орнуудаас жуулчид ихээр татаж, гадны мөнгөний урсгалыг татан төвлөрүүлнэ. Хуулийн заалтуудыг тодорхой нарийн гаргаж өгөх бөгөөд үйлчлүүлэгч бүрийн ирж буй давтамж, зарцуулж буй мөнгөн дүнг хянаж, мөнгө угаалт, гэмт хэргийн зөрчил гарахаас сэргийлнэ.

-Хөгжлийн банк/Вертекс

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдад давуу эрх олгон зээл өгсөн гэх худал мэдээлэл сошиалд хөвөрч байна. Миний хувьд дур мэдэн зээл олгосон удаа байхгүй.

  • “Вертекс Майнинг Партнерс” компани нь хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй байсан бөгөөд 70 тэрбумын барьцаатайгаар 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
  •  Хөгжлийн банк нь экспортыг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой. Вертекс Майнинг Партнерс компани нь уурхай дээр хөрс хуулалт хийж үйл ажиллагаа явуулдаг. Тус компани үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө дандаа гадны тэр дундаа Хятад компаниуд Монголд хөрс хуулалт хийдэг байсан. Үндэсний компаниудаа дэмжиж, улсынхаа баялгийг экспортолж буй бүтээн байгуулалтад оролцуул гэх засгийн газрын бодлоготой Вертекс Майнинг Партнерсийн үйл ажиллагаа нийцсэн.
  • “Вертекс Майнинг Партнерс” компани нь зээлээ хугацаанаас нь өмнө 10 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан.

 -Эрсдэлтэй зээл

“Вертекс Майнинг Партнерс” компанийн зээл нэг сарын хугацаанд судлагдаж олгогдоогүй. 4-5 сар судлагдаж байгаад 2020 онд олгогдсон зээл. Тус компанид олгогдсон зээлийг эрсдэлтэй гэж дүгнэсэн. Гэхдээ эрсдэлгүй зээл гэж байдаггүй.

 2019 онд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын хурал дээр Хөгжлийн банкны нөхцөл байдлыг танилцуулж, олгогдсон зээлийн 40-50 хувь нь төлөгдөхгүй байна, барьцаагүй олгогдсон зээлүүд ч байна гэдэг мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлж байсан. Миний удирдлага дор анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүгэл үлээсэн. Гэвч тэр үед хангалттай олны анхааралд орж чадаагүй, массыг хамарч энэ хэмжээнд хүрээгүй.

 -Төрийн өмчит компаниуд

Хувийн хэвшлүүд зээлийн эргэн төлөлтөө хийж, их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд төвлөрүүлээд байна. Харин Төрийн өмчит компаниудын авсан 800 орчим тэрбумын зээлийг хэн ч дурсдаггүй, асууж сурагладаггүй. Эгийн голын цахилгаан станц барих төслийн зээл гэхэд ямар ч барьцаа байхгүй, олгогдсон зээл нь төсөл дээр ажиллаж буй 20 орчим хүний цалин, оффис түрээсэнд зарцуулагдаж байсан. Энэ бол Хөгжлийн банкны үйл ажиллагаа биш, төсвөөс санхүүжүүлэх ёстой ажил. Одоо Төрийн өмчит компаниудын зээлийг иргэдийн татварын мөнгөөр төлөх дээрээ хүрээд байна.

 - Зээл олголт

Хөгжлийн банкны зээл олгох шат дамжлага, дараалал нь олон байдаг. Компанийн өгсөн хүсэлтийг анхан шатны зөвлөл судалж хэлэлцээд дүгнэлт гаргана. Тус компанид зээл өгөх боломжтой гэж дүгнэлт гарсан тохиолдолд 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зээлийн хороогоор орно. Зээлийн хорооны дэмжье гэх саналыг ТУЗ хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргадаг. Тогтоол болж гарч ирсэн ТУЗ-ийн шийдвэрийг гүйцэтгэх захирал биелүүлэх үүргийг хуулиар хүлээдэг.

 -Хувийн хэвшлээс улс төрд орж ирсэн

20 гаруй жил гадны томоохон банкуудад ажилласан банкир хүний хувьд өөрийн туршлага мэдлэгээ улс орондоо хэрэгцээтэй байдлаар зориулъя гэх шалтгаанаар улс төрд орж ирсэн. Мэдээж шантрах үе байсан. Гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрч, өдөр бүхэн л харлуулж байсан. Гэсэн ч томоохон хуулийн төслүүд дээр ажиллаж, шинэ зүйлсэд суралцаж, шат ахиж байгаадаа баяртай байгаа. Миний бие хууль шүүхийн байгууллагаар үнэн мөнөө тогтоолгож, нэр төрөө цэвэрлүүлэх болно.

  Албан тушаал горилоогүй

 Монгол улсад хэрэгтэй, шаардлагатай өөрчлөлт, шинэлчлэлтийг хийе гэсэн зорилготойгоор улс төрд орж ирсэн болохоос ямар нэгэн суудал, албан тушаалд шунаж байсан удаагүй. Шантааж хийж сайд болдог бусад улс төрчдөөс ялгаатай нь би даргыг нь цэргийг нь бүгдийг л хийж үзсэн. Надад суудал сонин биш. 


2
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20