Сэтгэл өвтгөм гэрэл зургууд: Сирийн дүрвэгсэд газар хөдлөлтийн улмаас дахин дүрвэхэд хүрлээ

Ш.АДЪЯАМАА
2023/02/09

Туркийн баруун хэсгийн Газиантеп хотод байрлаж байсан Сирийн дүрвэгсэд газар хөдлөлтийн улмаас дахин дүрвэхэд хүрлээ.

Газар хөдлөлтийн дараа амьд гарсан тус хотод байрлаж байсан дүрвэгсэд дахин зовлон, шаналалтай нүүр тулж байна хэмээн хэлцгээж байна.

Туркийн энэ хотод дүрвэгсэд аймшигт газар хөдлөлтийг даван туулж, өнгөрсөн үеийн шархыг дахин амсав. 

Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотод амьдарч буй олон тооны Сирийн иргэдийн хувьд, Даваа гарагт болсон газар хөдлөлт ихээхэн хүндээр тусаж байна. Энэ гамшиг тэдний төрсөн нутагт 12 жилийн турш үргэлжилж буй дайнаас үүдэлтэй сэтгэлийн шархыг нь эргэн сэдрээхэд хүргэжээ.

Газиантеп хот нь 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомтоос зүүн тийш 33 км-ийн зайтай байрладаг бөгөөд уг газар хөдлөлтийн нөлөө тус хотыг болон ойр орчмын газрыг бүхэлд нь сүйтгэжээ. Газар хөдлөлтөөс амьд үлдсэн дийлэнх хүмүүс орон гэрээ алдаж, түр орогнох байранд байрлаж буй.

“Бид хилийн нөгөө талд амьдарвал аюулгүй байна гэж бодож байлаа. Гэвч бид энд өнгөрсөн үеийн зовлон, шаналалтайгаа дахин нүүр тулж байна ” гэж Сирийн Алеппо хотоос ирсэн 21 настай Ахмад-аль Рифай хэлэв.

Туркт амьдарч байгаа Сирийн иргэдийн хувьд эдийн засаг, нийгмийн ямар ч баталгаа байхгүй орчинд амьдарч байсан бөгөөд эх оронд нь дайн эхэлснээс хойш энд ирцгээсэн байна. 

Дүрвэгсдийн дийлэнх нь Газиантеп хотын ядуу буурай дүүргүүдэд суурьшиж байсан бөгөөд гамшгийн дараа тэдний амьдарч байсан орон гэр сүйдэж, амьдрах газаргүй болсон байна.

Аврах ажиллагаа болон, тусламж удаашралтай байгаа учраас тэд талбай,  цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайнуудад байрлаж байна. Хүмүүс гал тойрон сууж, газар дээр хөнжил, матрааставин унтаж байна. Аль-Жазыра сувагт ярилцлага өгсөн хүмүүс одоогийн нөхцөл байдал тэдэнд Сирийн дайны үеийн нөхцөл байдлыг эргэн сануулж байгаа тухай ярьжээ. Тэдэнд гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдгүүд нь дахин сэргэж, бүх зүйлээ дахин алдахаас айж, унтаж чадахгүй байгаагаа дүрслэн ярьсан байна. Гэрийнх нь хана чичирч, хөл дор нь газар чичирч байсан нь яг л Сирид хүчтэй буудалцаан болж байх үеийнхтэй нь төстэй байсан, нойрноосоо сэрэхэд Сири рүү буцаж ирсэн мэт санагдсан гэж ярьжээ.

Зургийн тайлбар: Даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас Сирийн болон Туркийн иргэд орон гэрээ орхин явахад хүрэв. Тэд одоо хамт байрлаж, нэг нэгнийгээ дулаацуулан, хамтдаа хооллож байна. Тэдний дунд гэмтлийн дараах стрессийн эмгэгээс болж хэл, ярианы чадвараа алдсан 28 настай Бакиэр Соулотой адил олон хүн байгаа юм.

Зургийн тайлбар: Энэ хоёр залуу  Газиантепийн хуучин хотын сүмийн дэргэд барьсан майханд байрлаж байна. Бурхантай ойрхон байвал тэдэнд итгэл найдвар өгч, хүнд цаг үеийг даван туулахад нь туслана гэж найдаж байна.

Зургийн тайлбар: Даваа гарагт болсон газар хөдлөлт нь 21 настай Ахмад аль-Рифайд 2016 онд төрсөн газар болох Алеппо хотоос дүрвэн гарч байсан үеийг нь сануулсан гэж хэллээ. Тухайн үед Засгийн газрын цэргүүд хотыг бүслэн авах үеэр хэдэн зуун хүн орон гэрээ орхин гудамжид бөөнөөрөө гарцгааж байжээ.

Зургийн тайлбар:  Газиантеп хуучин хотын алдартай Антепэ Сэпэти дэлгүүр газар хөдлөлтийн улмаас ихээхэн сүйджээ.

Зургийн тайлбар: Сирийн дүрвэгсдийн оршин суудаг Газиантеп хотын дүүрэгт үнэгүй талх тарааж буй дэлгүүрийн гадна урт дараалал үүсжээ.

Зургийн тайлбар: Хотын аялал жуулчлалын гол газруудын нэг болох Ромчууд болон Византчуудын ашиглаж байсан Газиантеп Цайз газар хөдлөлтөд ихээхэн хохирол амссан.

Зургийн тайлбар: Сирийн иргэдийн дийлэнх нь оршин суудаг Газиантеп хотын төвд сайн дурын ажилтнууд майхан угсарч байна.

Зургийн тайлбар: Алеппогоос ирсэн Мохаммад, шөнө дунд эхний газар хөдлөлт болоход ажилтай явж байсан тул тэрбээр гэр лүүгээ очиж чадаагүй байна. Тэрбээр, “Ийм нөхцөл байдалд сайхан хувцасласан нь утгагүй санагдаж байна. Би хүмүүст ийм байдалтай явж байгаа нь миний сонголт биш шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.” гэв.

Зургийн тайлбар: Сирийн иргэд байрныхаа зоорь эсвэл хогон дундаас олсон материалуудыг ашиглан нэг нэгэндээ туслан түр орогнох майхан барьж байна.

Зургийн тайлбар: Сэйх Фэтулла талбайн голд Сири гэр бүл орогнох байр барьж байна. Ямар ч сонголтгүй үлдсэн тул тэд ийнүү задгай талбайд байрлаж байна.

Зургийн тайлбар: Олон тооны хүмүүс орогнож буй сүмийн ойролцоох “100 жилийн ой цэцэрлэгт хүрээлэн”-д газар хөдлөлтөөс амьд гарсан хүмүүс цуглаж байна.

Зургийн тайлбар: Хотын захиргаанаас байгуулсан нийтийн түр хорогдох байр луу явахаар сири аав, хүү хоёр алхаж байна.

Зургийн тайлбар: Газар хөдлөлт болсны маргаашнаас Сирийн дүрвэгсэд Газиантеп хотын Сэйх Фэтуллагийн талбайд түр хорогдох майхан байгуулж, байрлаж эхлэв.

Зургийн тайлбар:  Гадаа хүйтэрч, түлээ, мод дуусаж байгаа энэ үед хүмүүс хогийн савнаас цуглуулсан хуванцараар гал түлж байна.

Зургийн тайлбар: Газиантеп хотын Эрсин Арслан эмнэлгийн урд байрлах вандан сандал дээр нэгэн гэр бүл хоноглож байна. 

www.aljazeera.com


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 1 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 3 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 4 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 5 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 5 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр