Сирийн сөрөг хүчний хяналтад байгаа Идлиб мужид анхны тусламжийн цуваа очлоо

Л.Бямбажав
2023/02/09

Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш Сирийн баруун хойд хэсгийн сөрөг хүчний хяналтад байгаа газарт НҮБ-ын анхны тусламжийн цуваа Туркийн хилийг даван хүрлээ. 

Албаны хүмүүсийн хэлж буйгаар эрүүл ахуйн иж бүрдэл болон бусад эд зүйлсийг тээвэрлэсэн зургаан ачааны машин тусламжийн цуваа Идлиб мужийн Баб аль-Хава хилийн боомтыг дамжин өнгөрчээ. Гамшгийн улмаас замууд эвдэрч, тус хилийн боомтоор ачаа тээвэрлэлт түр зогсоод байсан юм. Аврагчдын хэлж буйгаар тус мужид 1,900 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд олон тооны хүн нурангид дарагдсан хэвээр байна.

Газар хөдлөлтийн гамшиг болохоос ч өмнө тус мужийн 4.1 сая оршин суугч, дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд хүмүүнлэгийн тусламжаар амиа залгуулсаар байсан юм.

 Баб аль-Хава боомт нь Сирийн засгийн газрыг эсэргүүцэгч Туркийн дэмжлэгтэй босогчдын бүлэг болон жихадист холбоотны хяналтад байгаа тус муж руу НҮБ-ын тусламжийг нэвтрүүлж ирсэн цорын ганц боомт юм. Харин бусад тусламжууд Сирийн засгийн газраар дамжин хүрч байв.

Женевт болсон НҮБ-ын Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хэсгийн  уулзалтын дараа НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Гэйр Пэдэрсэн, тусламжийн цувааг “улстөржилгүйгээр” аль болох хурдан хүргэж өгөх шаардлагатай тухай сурвалжлагч нарт хандан хэлж байсан билээ. Энэхүү ажлын хэсэгт 12 жилийн турш үргэлжилж буй иргэний дайнд Сирийн Засгийн газрыг дэмжигч Орос, Иран болон Сирийн сөрөг хүчнийг дэмжигч АНУ, Европын холбооны төлөөлөл багтаж байгаа юм.

Харин Иран, Ирак, Иордан, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Египет, Энэтхэг, Венесуэл зэрэг улсуудаас ирж буй тусламжийн цуваа Засгийн газрын хяналтад байгаа Сирийн хойд хэсгийн нутгуудад аль хэдийн хүрчээ. 

Эх сурвалж: www.bbc.com


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20