Өмнөд Солонгосын гамшгаас аврах баг Пүрэв гарагт буюу өчигдөр /2023.02.0/ амьд үлдсэн таван хүнийг аварсан талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Тус яамнаас мэдээлснээр, 70 гаруй насны эрэгтэйг орон нутгийн цагаар өглөөний 5 цагийн орчимд Хатай мужийн төв Антакья хотын ахлах сургуулийн барилгын нурангиас аварчээ. Мөн тус хотын таван давхар барилгын нуранги доороос хоёр настай охиныг аавынх нь хамт аварсан бөгөөд зурагт гарч буй бяцхан хүү болон 10 настай охиныг аварчээ.
Тэдний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өмнөд Солонгосоос 118 хүний бүрэлдэхүүнтэй баг газар хөдлөлт болсон голомтот газруудад хүрч ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)