Улсын аварга саальчин Г.Отгон сүүлийн 3 жилд 260 мянган литр сүү сааж, 2700 кг ааруул, 11200 кг, аарц, өрөм зөөхий бэлтгэжээ

М.Төгөлдөр
2023/02/16

Цэнхэрмандал сумын Согоот багийн саальчин Гомбын Отгон 40 шахам жилийнхээ хөдөлмөр, зүтгэлийг үнэлүүлж Улсын аварга саальчин”-аар шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.

13 настайгаасаа ээжийгээ дагаж “Давшилт” нэгдэлийн сүү тасгийн заводод ажиллаж ажлын гараагаа эхэлсэн тэрээр 16 насандаа сумын аварга саальчины болзол хангаж аварга саальчин, улмаар 1989 онд “Аймгийн аварга саальчин”-аар шалгарчээ. Ардчилал, зах зээлд шилжсэнээр төрөөс аварга саальчин шалгаруулах журамд өарчлөлт орж саальчны хөдөлмөрийг шагнал урамшууллын гадна орхигдуулаад байсан бол 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газраас ахин сэргээж “Улсын аварга саальчин” шалгаруулах болсон юм. Иймээс Хэнтий аймгаас улсын аваргад тодорхойлж 40 шахам жилийн хөдөлмөрөө төрдөө ийнхүү үнэлүүллээ.

Улсын аварга саальчныг шалгаруулахдаа Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулдаг журамтай.

Тэрээр 2020 онд 88200 литр сүү саан боловсруулж, 800 кг ааруул, 2500 кг аарц, 750 кг өрөм, зөөхий,
2021 онд 90720 литр сүү саан боловсруулж, 900 кг ааруул, 3000 кг аарц, 800 кг өрөм, зөөхий,
2022 онд 76860 литр сүү саан боловсруулж, 1 тонн ааруул, 3200 кг аарц, 950 кг өрөм, зөөхий бэлтгэжээ.

Өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж “Мишээл” брэндийн сав баглаа, боодолтой эко бүтээгдэхүүн цагаан идээ боловсруулж Хар зүрхний хөх нуур түшиглэсэн амралтын газрууд, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод нийлүүлж байна.


1
angry
1
care
2
haha
10
liked
5
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 32 минутын өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 1 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 3 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 6 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 8 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 8 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 9 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 21 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр