Турк улсад үүрэг гүйцэтгэсэн аврах баг өнөөдөр эх орондоо ирнэ

М.Төгөлдөр
2023/02/18

Бүгд Найрамдах Турк Улсын Хатай хотод эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг өнөөдөр /2023.02.17/ эх орондоо ирэх юм. Нийт арав хоногийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн манай улсын баг энэ хугацаанд найман хүний амь насыг эсэн мэнд аварч, эмч сувилагчдын баг 600 гаруй хүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ. 

Үүргээ амжилттай гүйцэтгэсэн баг хамт олон эх орны зүг мордохын амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэн нэг минут малгайгаа авч гашуудсан юм. 


Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаад байна. Одоогоор амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Япон, Польш, ОХУ зэрэг олон улсаас аврах багаа илгээгээд байгаа юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу  таван тонн махан нөөш,  нэг тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг эхний удаа илгээсэн. Одоо ч мөн Монгол Улс хүмүүнлэгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүний хандив цуглуулж илгээхээр бэлдээд байгаа билээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
12
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20