Аврах багийнхан үүргээ гүйцэтгээд эх орондоо ирлээ

Л.Бямбажав
2023/02/19

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.

  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-д тосох үеэрээ хэлсэн үгэндээ “ Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11000 гаруй аврагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсан та бүхнээр Монголын ард түмэн бахархаж байна. Онцгой байдлын байгууллагын шилдэг залуус, Зэвсэгт хүчний туршлагатай эмнэлгийн багийнханд энэ үүргийг өгөхдөө амжилттай биелүүлээд ирнэ гэдэгт төр засаг, түмэн олон чинь итгэлтэй байсан. Энэ итгэлийг дааж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа  дахин талархал илэрхийлье” гэлээ.

Эрэн хайх, аврах багийнхан “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд аврах багт Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч ноход үүрэг гүйцэтгэсэн юм.

Аврах багийнхан барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу  илгээсэн 5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулан өгсөн.

Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий  газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20