Сар шинийн баяр өндөрлөв үү үгүй юу хүмүүс жилийн засал номоо уншуулахаар гандан хийдийг зорьдог. Мөн Шинийн 15-ны дотор амжуулж заслаа хийлгэх ёстой гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд заслаа хэдийд ч хийлгэсэн үр дүн нь ялгаагүй ажээ.
Харин бурхны шашинд сар бүрийн шинийн 15-ны өдрүүдийг чухалчлах нь бий. Энэ нь доорхи түүхтэй холбоотой юм байна. 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалсан бөгөөд үүнээс хойш сарын эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг болжээ.
Мөн бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсан хэмээх нь ч бий.
Ямартай ч ном айлтгуулж, засал хийлгэх нь сэтгэлийн зүйл учир заавал шинийн 15-ны дотор багтах гэж тэвдэх хэрэггүй хэмээн лам нар тайлбарлалаа.
Сэтгэгдэл (9)