“Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг танилцууллаа

Ш.АДЪЯАМАА
2023/02/24

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг танилцууллаа.

 БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоёрдугаар сарын 21-нд Хөх тэнхимийн форум зохион байгуулж, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг нийтэлсэн. Монголын ард түмэнд ойлголт өгөх үүднээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ний Хэвлэлийн төлөөлөгч дээрх үзэл баримтлалын баримт бичгийн талаар товчхон тайлбар хийж байна. 

1. Энэхүү баримт бичгийг нийтлэх болсон нөхцөл нь юу байсан бэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, эв нэгдлийн үзэл санаагаар гүнзгий зохицуулгатай олон улсын байдалд дасан зохицож, харилцан ашигтай сэтгэлгээгээр аюулгүй байдлын ярвигтай сорилтуудтай тэмцэхийг санаачилсан. Үүний гол зорилго нь олон улсын сөргөлдөөний үүсвэрийг арилгаж, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулж, олон улсын нийгэмлэг гар гараасаа барилцан үймээн самуунтай өөрчлөлтийн эрин үед илүү их тогтвортой байдал, тодорхой байдлыг авчирч, дэлхийн тогтвортой энх тайван, хөгжлийг цогцлоох явдал юм.

2. Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын гол үзэл баримтлал хийгээд зарчим нь юу вэ

Энэхүү санаачилга зургаан гол баримтлалыг багтааж байгаа. Үүнд:

-Нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл;

-Улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх;

-НҮБ-ын Үндсэн дүрмийн эрхэм зорилго, зарчмыг мөрдөх;

-Улс орнуудын зүй ёсны аюулгүй байдлын асуудлыг чухалчилж үзэх;

-Улс хоорондын маргаан, сөргөлдөөнийг яриа хэлэлцээр хийх, энх тайвнаар шийдвэрлэх;

-Уламжлалт салбарууд болон уламжлалт бус салбарын аюулгүй байдлыг хамтад нь хамгаалах зэрэг юм.

3. Хамтын ажиллагааны чухал чиглэл нь юу вэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг мөрийн хөтөлбөр” илтгэлд дурдсан “Энх тайвны шинэ хөтөлбөр” зэрэг зөвлөмжийн ажилд идэвхтэй оролцох; их гүрнүүдийн уялдаа холбоо, сайн харилцан нөлөөллийг ахиулж, энх тайвнаар зэрэгцэн оршдог, ерөнхий байдал нь тогтвортой, тэнцвэртэй хөгжилтэй их гүрнүүдийн харилцааг урагшлуулах; “цөмийн дайнаар ялахгүй” нийтлэг ойлголтыг хамгаалах; НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар баталсан “Олон улсын аюулгүй байдлын салбарт энх тайвны зорилгоор олон улсын хамтын ажиллагааг дэмжих” тогтоолыг бүх талаар хэрэгжүүлэх; олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжих; улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн сүлжээний тогтвортой, саадгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжих; НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлөөр тогтвортой аюулгүй байдал зэрэг хорин чиглэлийг урагшлуулах зэрэг багтаж байгаа.

4. Энэхүү санаачилга хамтын ажиллагааны ямар тавцан болон механизмыг ашиглаж болох вэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон холбогдох хороодууд, Аюулгүй байдлын зөвлөл, холбогдох байгууллага болон бусад холбогдох олон улс, бүс нутгийн байгууллага зэрэг тавцан, механизмыг ашиглах боломжтой. Ирэх таван жилд Хятадын тал дэлхийн аюулгүй байдлын асуудалтай хамтран тэмцэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэхийн тулд дэлхийн хөгжиж буй орнуудад судалгаа, сургалтын 5000 орон тоо олгоход бэлэн байна.

5. Монгол Улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтэд хэрхэн оролцох вэ

Аюулгүй байдал бол хөгжлийн урьдач нөхцөл хийгээд баталгаа юм. Хятад, Монгол хоёр улс хоёулаа энх тайвныг эрхэмлэдэг бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хүч чадлаа зориулахыг хүсдэг. Талууд кибер, терроризмын эсрэг, хүнс, эрчим хүч, эрүүл мэндийн аюулгүй байдлын салбарт нийтлэг сорилтуудтай тулгарч байна. Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын зургаан баримтлал болон 20 хамтын ажиллагааны чиглэл Монгол Улсын “Алсын хараа 2050” хөтөлбөрийн есөн том зорилт, 47 чиглэлтэй цөөнгүй өндөр түвшний давхцал байгаа. Тиймээс хамтын ажиллагааны өргөн орон зай бий. Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга нээлттэй, хүртээмжтэй зарчмыг баримтална. Монгол Улсыг энэхүү санаачилгад оролцон санаачилгын агуулгыг хамтран баяжуулж, шинэ хэлбэрийн шинэ салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх талаар эрэлхийлэл хийхийг урьж бас хүлээж байна. Хятадын тал Монгол Улс зэрэг энх тайвныг эрхэмлэдэг, аз жаргалыг эрэлхийлдэг дэлхийн улс орон болон ард түмэнтэй хамтдаа урагшилж, төрөл бүрийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилттой хүчээ нэгтгэн тэмцэж, эх дэлхийнхээ амар амгалан байдлыг хамтдаа хамгаалж, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж, энх тайвны бамбарыг үеийн үед уламжлуулж, энхийн хонхыг дэлхий даяар эгшиглүүлэхэд бэлэн байна.

Та бүхэн доорх линкээр орж санаачилгын үзэл баримтлалын баримт бичгийн талаар илүү ихийг уншаарай. 

https://www.fmprc.gov.cn/eng/wjbxw/202302/t20230221_11028348.html 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.18
2023/02/25
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчид ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг өгдөг болно 24 минутын өмнө
Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо 36 минутын өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй 59 минутын өмнө
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 2 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 3 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 4 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 5 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 5 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 6 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 6 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 7 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 7 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 8 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 8 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 9 цагийн өмнө