Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий хошой аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа өнөөдөр /2023.02.24/ хийж, ялалт байгууллаа.
Тэрбээр энэ удаа АНУ-ын Нью-Йорк хотын “Sony hall” аренад тус улсын тамирчин Жованни Хосе Гутьеррестэй нударга зөрүүлж, улмаар гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авч, ээлжит ялалтаа авав.
Тэдний тулааныг “BoxingInsiders” олон нийтийн сүлжээ болон “Youtube” сувгаар шууд дамжуулсан.
Тулааны дараа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно. Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэжээ.
Сэтгэгдэл (4)