Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг өнөөдөр /2023.02.24/ 09:00 цагт цуцаллаа.
Нийт 6000 гаруй алба хаагч 1375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд соёлтой оролцох, орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.
Сэтгэгдэл (1)