Монгол Улсаас Катарт загварын шоу бүхий цогц арга хэмжээг зохион байгуулна

Л.Бямбажав
2023/02/24

Монгол Улсаас Катар улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр барив.

Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв

Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотолжээ.

 Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20