Гэмт хэргийн илрүүлэлт 1,7 хувиар өсөж, хулгайлах гэмт хэргийн дуудлага 40 орчим хувиар буурчээ

М.Төгөлдөр
2023/03/02

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн прокурорын газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох уулзалтыг өчигдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. 

Уулзалтад ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга О.Ганбат, Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал, НЦУГ-ын Дэд дарга Ц.Сугаржав болон 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, прокурорууд цахимаар оролцлоо. 

Уулзалтын эхэнд НЦУГ-ын Дэд бөгөөд МШГ-ын дарга Д.Отгонжаргал нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тэрбээр танилцуулгандаа “2022 онд НЦУГ-аас нийслэлийн хэмжээнд нийт 220,663 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас 98,1 хувийг нь бүрэн шийдвэрлэж ажилласан байна.

Мөн гэмт хэргийн илрүүлэлт 2022 онд өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн. Энэ онд НЦУГ-аас НПГ-тай хамтран хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөгчид оногдох ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.

Мөн мөрдөгч нарын ажлын ачааллыг нарийвчлан тооцох, цахимжуулах асуудлыг анхаарах шаардлагатай байгаа. Түүнчлэн НЦУГ, НПГ-аас хамтран нийт гэмт хэргийн гаралтын 35 орчим хувийг эзэлж буй залилах, 30 орчим хувийг эзэлж буй хулгайлах гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулна” хэмээн онцоллоо. 

Уулзалтын үеэр ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга О.Ганбат хэлсэн үгэндээ “ЦЕГ-ын даргын тушаалаар дүн шинжилгээ, судалгааны багт өөрчлөлт оруулан цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт хариуцуулдаг болсон. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлт, зөрчлийг шалган шийдвэрлэх, ажлын зохион байгуулалтад ахиц гарна гэж харж байгаа. Өнөөдрийн НПГ-тай хамтарсан уулзалтаар тушаал, шийдвэрийн биелэлт ямар хэрэгжилттэй явж байгаа, цаашид сайжруулах шаардлагатай асуудлын талаар санал солилцож, нэгдсэн нэг мэдээлэлтэй байх зорилгоор бүх холбогдох удирдлагууд, албаныхныг оролцуулж байна.

Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж буй хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд НИТХ-ын ГХУССЗ-ийн санхүүжилтээр 2023 ондоо 108 автобусны буудлыг бүрэн камержуулах ажлыг эхлүүлээд явж байна.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй автобусны буудлуудыг камержуулаад байна. Камержуулалтанд хүний дүрс, маршрутыг таних ухаалаг системийг мөн суулгаж өгсөн. Үүн дээр цаашид хийгдэх зохицуулалтын, аюулгүй байдлыг ажлууд байгаа.   Үүнээс гадна ЦЕГ-ын УСХ, дүүргийн ЗДТГ-тай хамтран дүүрэг, хороодыг “Хулгайгүй-ногоон бүс” болгох ажил эхнээсээ хэрэгжээд явж байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хулгайлах гэмт хэргийн гаралт өндөртэй байршил, тодорхой цэгүүдийг “Аюулгүй-ногоон бүс” болгож камержуулсан.

Үүний үр дүнд хулгайлах гэмт хэргийн дуудлага 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гараад байна.

Бусад дүүргүүд ч мөн дүүрэгтээ “Ногоон бүс”-ийг бий болгохоор зураг төслөө боловсруулан идэвхтэй бэлтгэл ажлаа хангаж байна. НЦУГ-аас 2023 оны эхний хагас жилд гэмт хэргийн илрүүлэлтийг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэмт хэргийн илрүүлэлтэд цахим зураглалын програм ашиглан, эмзэг цэгүүдэд хариу арга хэмжээг авах үүргийг дүүргийн газар, хэлтсийн дарга нарт өгсөн” гэв. 

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор Ү.Содномцог хэд хэдэн асуудлын талаар саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр “БЗД-ийн Нэгдүгээр хэлтэс дээр гэхэд 250 гомдол, мэдээллийг хариуцан ажиллаж байна. Энэ ачааллыг онцгойлон анхаарч, арга хэмжээ авахгүй бол ард иргэд хуулийн байгууллага өөрийнх нь асуудлыг шийдвэрлэхгүй байна, нөгөө талаас нь авлигал авсан байна гэж буруугаар бодох болсон. Нөгөөтэйгүүр залуухан мөрдөгч нарыг сайн сургах, чадавхжуулах шаардлагатай байна. Үнэлэмж, чадвар дээр нь онцгой анхаарах хэрэгтэй. Халаасны хулгай дотроо гар утасны хулгайн гэмт хэргийн гаралт маш өндөр байгаа нь ажлын ачааллыг эрс нэмэгдүүлж байна. НЦУГ-аас халаасны хулгай дээр удирдлага, зохион байгуулалтын бодитой арга хэмжээ авч өгөөч ээ гэсэн хүсэлт байна. Цагдаа, прокурорын хамтарсан мэдээлэл солилцох, асуудлыг шуурхай шийдвэрлэх санал солилцох уулзалт нь маш хэрэгтэй зүйл болж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20