“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа

М.Төгөлдөр
2023/03/02

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судаллаа. Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан юм.

Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө есөн чиглэлд 195 км газарт метроны үйл ажиллагаа эрхэлдэг. Ковидоос өмнө өдөрт 7.5 сая хүнд үйлчилдэг байсан бол одоо 5.2 сая болж буурсан байна.  Нийт 11 мянган ажилтантай бөгөөд компанийн 53.4 хувийг Японы Засгийн газар, үлдсэн 46.6 хувийг Токио хотын захиргаа эзэмшдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт, зардлаа компани өөрөө хариуцаж, хувийн өмчит компани мэтээр үйл ажиллагаа явуулдаг тусгай өмчит байгууллага юм. Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй. Мөн дан ганц метроны үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, зар сурталчилгаа гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаа явуулж, энэ нь орлогын 15 хувийг бүрдүүлдэг байна.

Түүнчлэн гадаадад ч үйл ажиллагаа явуулдаг төдийгүй байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор дамжуулж тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг. Үүнээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, хөгжүүлэхэд анхаарал хандуулж, онлайн “Tokyo metro Academy”-г ажиллуулж байгаа гэнэ.

Мөн Вьетнамын Ханой хотод хэрэгжүүлсэн метроны төслийн талаар танилцуулав. Тус төсөл нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2013-2016 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжжээ. Вьетнамын зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинэ компани байгуулж, хамтран ажилласан бөгөөд анх тооцоолж байснаас илүү өгөөжтэй төсөл болжээ. Төсөл 2016 онд дууссан ч нэмж хоёр чиглэл 2021 онд нээсэн. Өдгөө өдөрт 30 мянган зорчигч тээвэрлэдэг гэнэ.

Нийслэлийн зүгээс зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20