Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маргааш /2023.03.04/ буюу Бямба гарагт хичээллэнэ.
Цагаан сарын баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалтыг хийх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн.
Харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (1)