"Хоёр настай охин маань төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн байхад шүүх эмнэлгийн эмч нар худлаа дүгнэлт гаргасан"

Л.Бямбажав
2023/03/03

Нэр бүхий иргэн “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг иргэн Ч.Уранхолбоо цахим хуудсан дээрээ нийтэлсэн. Тэгвэл уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалням "Өөрийн төрсөн охиныг түүний эцэг хүчирхийлсэн байж болзошгүй талаар нэр бүхий иргэнээс гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн" хэмээн тайлбар өгсөн. 

Тэгвэл уг мэдээллийн дагуу охины ээж болон Ч.Уранхолбоо нар мэдээлэл, тайлбар хийлээ. 


"Охин маань анх 2020 оны наймдугаар сарын 25-нд ярьсан байгаа. Тухайн үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж, охин хэлэхдээ шулуун гэдсээ заасан. Эмч "Хэрэв удсан бол охины чинь шулуун гэдэс эдгэчихсэн байгаа, үзлэг хийх боломжгүй, охиныг өвтгөөд яахав гэсэн. Ингээд арваннэгдүгээр сард охин маань дахин ярьж, үтрээгээ зааж ярьсан, мөөмөө хөхөж байхдаа, "Аав миний боожгойг долоосон" гэж хэлэхэд нь би Архангай аймгийн Цагдаагийн газарт хандсан. Аймгийн Цагдаагаас эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүл гэсэн бичиг хийж өгсөн.

  Тухайн бичгийн дагуу аймгийн эмнэлэгт үзүүлэхэд "Урагдалтай байна, охин хохирсон байна, урагдлын хэмжээ нь  15-17 байна гэж хэлсэн. Улмаар  аймгийн шүүх эмнэлэгт үзүүлэхэд мөн урагдалтай, хохирсон байна гэж хэлээд хэрэг Улаанбаатар хотод болсон учраас тийш нь шилжинэ гэж хэлсэн. Ингээд би арванхоёрдугаар сард хоёр охиноо авч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн ХЗГБХ-ийн ажилтан н.Булган охиныг маань Эх нялхаст үзүүлүүд мөн шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч шүүх эмнэлэг үзээгүй. Яагаад гэвэл аймгийн эмнэлгээ үзүүлээд дүгнэлт нь гарчихсан учраас манайх үзэх шаардлагагүй гэж хэлсэн. Тэгсэн атлаа 2021 оны тавдугаар сард охиныг маань гэнэт үзэхээр болсон. Үзлэгээр охин урагдалгүй байна гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Дахин долдугаар сард үзлэг хийж, төрөлхийн урагдалтай гэж дүгнэлт гаргаад энэ хэргийг надад хэлэлгүй хаачихсан байсан. Ээж нь байтал намайг хууль ёсны төлөөлөгч гэж үзээгүй. Үүний дараа би талбай дээр мэдээлэл хийж, Ч.Уранхолбоотой уулзсан. 

Ингээд 2022 оны хоёрдугаар сард охиныг маань дахин шүүх эмнэлэг үзсэн. Энэ үзлэгт шүүх эмнэлгийн таван эмч олон Өргөө амаржих газрын хоёр эмч орсон. Өргөө амаржих газрын  н.Энхцэцэг, н.Мөнхцэцэг гэсэн хоёр эмч охины минь талд дүгнэлтээ гаргаад шүүх эмнэлгийн өмнөх дүгнэлтийг буруутгаж, хэрэлдсэн. Хүүхэд хохирчихсон байна шүү дээ гэж байсан эмч нар 2022 оны дөрөвдүгээр сард ахиж үзлэг хийхээр боллоо гэсэн. Яагаад дахиж үзлэг хийхээр болж байгаа юм бэ гэтэл шүүх эмнэлгийн таван эмч, өргөө амаржихын хоёр эмч ч байхгүй зүгээр  өөр эмчээр хэдэн зураг даруулаад л илт харагдаж байсан зургийг нүдэн дээр устгасан. Энд урагдлууд нь байна шүү дээ гэж хэлж байхад “өө энэ бол дотор хана” гээд устгачхаж байгаа юм. Охин маань олон удаагийн үзлэгт орж байгаа учраас айдас нэмэгдсэн.Тийчгэнээд үзүүлж ч чадахгүй байсан. Охины өмнөх зургуудийг устгаад охин чинь зүгээр байна гэж хэлээд дүгнэлтийг өөрчилсөн. Үүний дараа тусалъя гэж холбогдсон өмгөөлөгч хүртэл утсаа авахгүй, ах нь дийлэхгүй юм байна гэж хэлээд холбоо тасарсан. 

Р.Булгамаа өмгөөлөгч анхнаас нь бүгдийг мэдэж байсан, би ч бүгдийг хэлж ярьдаг байсан. Гэтэл намайг байрныхаа асуудлыг дуусга гэж хэлсэн. Жил гаруйн хугацаанд надаар энэ өмгөөлөгч зүгээр л тоглосон. Манай нөхөр танил талтай, явдал суудал ихтэй хүн байсан. Арай ч охин дээрээ ийм үйлдэл гаргана гэж төсөөлж байгаагүй. Шүүх эмнэлэгт нийт долоон удаа үзүүлсэн" гэлээ. 



12
angry
1
care
0
haha
1
liked
1
love
8
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20