Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

Ш.АДЪЯАМАА
2023/03/03

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас тодрууллаа.

  -Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар  21 мян.тн  экспортын нүүрс Ханги-Мандал боомтод хүргэлээ-

-Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлсэн. Энэ талаар тодруулбал?

-Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс  “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар Ханги боомтод экспортын нүүрс тээвэрлэн хүргэж байгаа гэсэн үг.Туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар 21 мян.тн экспортын нүүрс тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Цаашид ч тээвэрлэлтийг үргэлжлүүлнэ.

Шатахууныг төмөр замаар тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулна

-Монголын төмөр зам ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-“Монголын төмөр зам” компани нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Санамж бичиг байгуулснаар стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангана. Талууд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж авто замаа эвдэхгүй байх, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах томоохон зорилт юм.

Тус санамж бичгийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо” болон гишүүд болох “Шунхлай” ХХК, “Сод Монгол” ХХК, “Петровис ойл” ХХК-тай зурсан.  

Ташрамд хэлэхэд “Монголын төмөр зам” ТӨХК “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн мэдээг өдөр тутам Зам, тээврийн хөгжлийн яаманд өгдөг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ болгон зарласантай холбогдуулж салбарын тээвэрлэлтийн мэдээллийг олон нийтэд ил тод  мэдээлж байгаа.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ямар тээвэрлэлт хийж байна вэ?

-“Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны тавдугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байсан бол 2022 оны гураьдугаар сард тээвэрлэлт хийх бэлтгэл бүрэн хангасан. Ийнхүү “Оюутолгой” ХХК-ийн 6400 тн зэсийн баяжмалыг анхны зүгшрүүлэх тээвэрлэлтээр явуулсан цагаас өнөөг хүртэл тасралтгүй тээвэрлэлт хийж байгааг онцлон хэлье. Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 750 мян.тн ачаа тээвэрлэсэн.

-2023 он гарсаар хэчнээн тээвэрлэлт хийв?

-2023 оны 01-02 дугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн 99 мян.тн мидлинг тээвэрлэлт хийсэн. Тэр хэрээр бид Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замаараа тээвэр хийж байна.

Бид төмөр замын ачаа эргэлтийг улам бүр нэмэгдүүлж орон нутгийн ачаа эргэлтийг хангаад зогсохгүй уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш зэргэлдээ орнуудад хүргэн экспортыг нэмэгдүүлж эдийн засгийг тэлэх боломжийг зогсолтгүй эрэлхийлж “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлт дээр томоохон ажлуудыг эхлүүлж үе шаттай хэрэгжүүлээд явж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.129
2023/03/04
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
194.150.167.82
2023/03/03
0
0
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected] IL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] L.COM Whatsapp дугаар: +19099134258
Хариулах
Шинэ мэдээ
Барилгын чанар, аюулгүй байдалд мэргэжилтнүүд юуг анхааруулав 4 цагийн өмнө
ЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар цаг агаарын онц, аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо 5 цагийн өмнө
Г.Амартүвшин: Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна 6 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг ЗГ дур мэдэн шийдэх боломжгүй 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагдан хорих төрлийг халж, зөвхөн онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тохиолдолд ашиглана 8 цагийн өмнө
Улаанбаатарт газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогджээ 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Цаг урагшлуулахыг дэмжихгүй, судалгаагаар хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан 9 цагийн өмнө
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөнийг зогсоолоо 10 цагийн өмнө
Н.Энхболд: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал одоогоор орж ирээгүй байна 11 цагийн өмнө
Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ 11 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна 12 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг 75 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө 12 цагийн өмнө
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ 12 цагийн өмнө
Нүүрсний асуудлаарх сонсголын товыг баталжээ 12 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл 13 цагийн өмнө
Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна 13 цагийн өмнө