Монгол 3-р сургуулийн баруун талд баригдаж буй цэнхэр фасадтай барилгын суурь чанаргүй баригдаж, нурах эрсдэлтэй гэх гэрэл зураг нийгмийн сүлжээгээр тархсан.
Тус барилгын талаар БХБЯ-ны холбогдох албан тушаалтнаас тодруулахад, "Барилга байгууламж тухайн зураг төслийнхөө шаардлагыг хангаж байгаа эсэхийг холбогдох судалгаа шинжилгээ хийж байж тогтоох ёстой. Шууд хараад ийм, тийм гэж хэлэх боломжгүй. Барилгын зургийг харахад цутгамал, төмөр бетон бүтээцтэй харагдаж байна. Зураг төсөл дээрээ яаж хийгдсэн болохыг нь би мэдэхгүй, тэр дагуу л баригдах учиртай. Барилгын тухай хуульд захиалгач тал тухайн барилгад ашиглах үндсэн хийцийн материалд магадлан итгэмжлэл хийлгүүлэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (18)