Цагдаагийн алба хаагчид иргэний амь аварлаа

М.Төгөлдөр
2023/03/05

Энэ сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоончулуутын дугаар тоотод айлын гэр шатаж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн ахлагч О.Одбаяр, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэгийн хамт иргэн "Н"-ыг шатаж буй гэрээс гаргаж амь насыг нь аварлаа.

Цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар хэлтэс дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлтсийн цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг хараад газар дээр нь очиход айлын гэр шатаж байжээ. Алба хаагчдыг очих үед дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна. Шатаж байсан гэр дотор хүн байгааг мэдсэн даруйд яаралтай нэвтрэн орж амь насыг нь аврахаар ажилласан байна.

Алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье! Иргэд та бүхэн ахуйн хэрэгцээндээ зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлээрэй.



1
angry
8
care
0
haha
1
liked
4
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20