"Бүргэдийн баяр 2023" наадмын шилдэгүүд тодорлоо

М.Төгөлдөр
2023/03/05

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээг 2023.03.04,05- ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдлаа. Хоёр хоног үргэлжилсэн бүргэдийн баярын шилдгүүд тодорлоо. 

  • Зоос шүүрэх тэмцээний ялагч Төв аймгаас оролцож байгаа бүргэдчин Э.Батбилэг
  • Тулам булаалдах тэмцээний ялагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин С.Женисбек
  • Бүргэдээ гаршуулж, сургасан байдлаар нь 3-р байранд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин Б.Хайзым, 2-р байр Улаан хус сумаас оролцож байгаа бүргэдчин И.Баглан нар шалгарсан бол Наадмын шилдэгээр Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин К.Наурызбек нар шалгарлаа.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино.

Тэмцээн уралдаан

- Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)

- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн

- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн

- Казак үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн)

Үзүүлбэр, үйлчилгээ

- Морьтон баатрын шоу тоглолт

- Харцага шонхор шувуудын шоу тоглолт

- Тэмээ унах

- Бүргэд шувуу болон тэмээтэй зураг даруулах

- 360 камераар зураг даруулах

- Худалдааны хэсгээр зочлох

- Галын наадам, тойром бүжиг төрлөөр явагдсан юм. 

 


1
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20