Э.Батшугар: Арилжааны банкуудаар дамжсан Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийг нэг бүрчлэн шалгаж байна

Л.Бямбажав
2023/03/06

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн буюу сүүлийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаагийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлыг ярих аж.

 Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар "Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, гадаадаас валют оруулж ирэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан. Мөн Хөгжлийн банкны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс илүү  зориулалт бусаар зарцуулдаг асуудлыг таслан зогсоох, зөв горимоор нь ажиллуулах нь маш чухал. Тиймээс Хянан шалгах Түр хорооноос шинжээчидтэй хамтран нэ гбүрчлэн шалгаж ажиллаж байгаа. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж гурав дахь удаагийн сонсголоор нээлттэй ярина. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгож, олон улсад дахин бонд гаргахад амжилттай хөрөнгө оруулалт татах болно” гэж онцлов.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20