"Нийслэлийн 4 дүгээр байрыг шинэчлэх" төслийн зөвхөн баримт бичгийг 4.5 саяар худалдаж авна

Ш.АДЪЯАМАА
2023/03/09

“Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл” хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна. Эрх олгогдсон хуулийн этгээд эсхүл түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, шинэчлэн сайжруулалтыг хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд холбогдох ажил, үйлчилгээг хариуцан ажиллана.

  • Хуулийн этгээдийн хувьд: 

Хуулийн этгээд дангаараа оролцох тохиолдолд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт дурдсан Маягт 3-аас бусад маягтуудыг бөглөж ирүүлнэ.  

  • Түншлэлийн хувьд: 

Түншлэлийн гишүүн бүр Маягт 3, 4-ийг заавал бөглөж ирүүлэх бөгөөд бусад маягтуудыг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөглөн ирүүлж болно. 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд эсхүл түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.  

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот.

Утас: 95659448 

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл: 

Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 

Банк: Худалдаа хөгжлийн банк 

Дансны дугаар: 470013601 

Үнийн дүн: 4 500 000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг 

Гүйлгээний утга: УБХК2023/03-01, хуулийн этгээдийн нэрийг бичнэ. 

Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна. 

Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулна. 

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 5 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 5 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 21 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 23 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ 2025/07/18
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17