PDAC 2023 “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт”-ын 3 дахь өдөр үзэсгэлэнгийн талбайд үргэлжиллээ.
Арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайт Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөллүүд оролцож дэлхийн уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, тэргүүлэх туршлагуудтай танилцлаа.
Үзэсгэлэнд 130 гаруй улс орны 30,000 оролцогч оролцож, өөрийн орны салбарын мэдээллийг солилцох уулзалтуудыг зохион байгуулсан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв, баримталж буй бодлогын талаар мэдээ мэдээлэл өгөх талбайг ажиллуулж, PDAC 2023 үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч оролцов.
Сэтгэгдэл (3)