“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн дуучин Б.Батцэцэглэн болов

М.Төгөлдөр
2023/03/09

Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн, нийгэм, хойч үедээ үнэ цэн бүтээж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шалгаруулан урамшууллаа.

Тодруулбал:

  • “Энхийн төлөө” номинацид Г.Болор;
  • “Нийгмийн салбарын шилдэг” номинацид Г. Энхмөрөн;
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Ч. Ганцэцэг;
  • “Спортын салбарын шилдэг” номинацид О.Саранхүү;
  • “Боловсролын салбар шилдэг” номинацид Н.Оюунчимэг;
  • “Эрүүл мэндийн салбар шилдэг” номинацид Л.Арьяасүрэн;
  • “Алдарт эх" номинацид Б.Бадамханд;
  • “Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг” номинацид Б.Энхцэцэг;
  • “Соёл урлагийн салбарын шилдэг” номинацид Б.Батцэцэглэн нар тодорсон билээ.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Өнөөдөр энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот цэцэг, инээмсэглэлд умбаж, эмэгтэйчүүдийнхээ хайр, халамж, хөдөлмөр зүтгэлээр бахархаж, баярлуулахын төлөө залуус яаран байгаа дүр зураг харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургаал, цэгц бодлогыг ч түшиж, тулж хөгжиж ирсэн билээ. Тийм ч учраас энэ өдөр бол бүсгүйчүүд та бүхний маань эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр хэмээсэн юм.

Гэр бүл маань 88-уулаа болсон

“Алдарт эх” номинацийн эзэн, 15 хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ улсдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Б.Бадамханд:

-Би одоо 87 настай, 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр С.Нацагдоржтойгоо гэр бүл болсны 55 жилийн ой буюу алтан хуримаа 2008 онд хийж байлаа. Манай гэр бүл өдгөө 88-уулаа болж, би дөрөв дэх үеэ үзэж байна. Үр хүүхдүүд маань эрүүл энх өсөж дээд боловсрол, мэргэжил эзэмшин, ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тэднийхээ ач буянаар сэтгэл дүүрэн, сайхан амьдарч явна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Миний ажил бол миний хийх дуртай зүйл

“Эрүүл мэндийн салбарын шилдэг”, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Аръяасүрэн:

-Миний хувьд П.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт 2003 оноос хойш ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллана гэдэг, хүнийг эмчилж эдгээнэ гэдэг тухайн хүнийг эрүүл саруул болгож гэр бүлд нь, аав ээжид нь, ах дүүд нь бэлэглэж байгаа хэрэг юм. Миний ажил бол миний хийх дуртай зүйл. Тиймээс ачаалалтай, амаргүй өдрүүдэд ч түүртэж ядрах нь ховор хэмээв.

Сэтгүүл зүй бол "хүйсгүй" мэргэжил

Хэвлэл мэдээллийн салбарт 27 жил ажиллаж, цаг үеийн нийтлэл, ярилцлага, хөрөг зэрэг төрлөөр олон гайхалтай бүтээл туурвин уншигчид төдийгүй сэтгүүлчдийн талархлыг хүлээсэн сэтгүүлч, “Хэвлэл мэдээлийн салбарын шилдэг” номинацийн эзэн Б.Энхцэцэг:

-Арга хэмжээний үеэр сэтгүүлчийн ажлаа хийж явдаг байсан бол өнөөдөр салбар салбарын шилдэг есөн номинацийн нэгээр тодорлоо, их баяртай байна. Сэтгүүл зүй бол "хүйсгүй" мэргэжил гэж би боддог. Энэ талбарт эрэгтэй, эсвэл эмэгтэй байх нь чухал биш, хэн юу хийж чадаж байгаа нь л чухал. Нөгөө талаас хувь хүний үзэл бодол, сэтгэгдэл ч чухал биш. Бид нийгэмд юу зөв байна вэ, юуны тухай ярилцах ёстой юм бэ, юуг олж харах вэ гэдгийг тодорхойлох, мэдрэх ёстой гэлээ.

Өнөөдөр, энд салбараа төлөөлж буйдаа баяртай байна

Бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан, “Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн О.Саранхүү:

-Салбар бүрийн шилдгүүдийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Спортын салбарын хувьд хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд онцгой нөлөөлдөг, мөн ур чадвар, хүч чадал, тэсвэр тэвчээрийг нь нээн харуулдаг онцлогтой. Энэ салбарт ажиллаж байгаадаа баярладаг, өнөөдөр энд ч салбараа төлөөлж буйдаа талархаж байна хэмээлээ.

 Сурагчдынхаа авьяас, чадварыг нээхэд онцгойлон анхаардаг

“Боловсролын салбарын шилдэг” номинацид шалгарсан, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш Н.Оюунчимэг:

-Боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан. Багшлах хугацаандаа сурагчдынхаа авьяас, чадварыг нээхэд онцгойлон анхаарч ирсэн, үүний үр дүнд олон шавь маань гадаадын их сургуулиудад тэнцсэн, тэтгэлэг хүртсэн байна. Нийт шавь нартаа, 1 дүгээр сургуулийн багш, ажилтнууддаа, бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе хэмээлээ.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөө илүү ихийг хийнэ

“Нийгмийн салбарын шилдэг” номинацид шалгарсан Г.Энхмөрөн:

-Энэ хүндтэй шагналыг олгож буйд талархлаа илэрхийлье. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөө илүү ихийг хийх, тэдний эрх ашгийн төлөө шаргуу ажиллах урам авч байна, цаашид ч тэднийхээ дуу хоолой болж ажиллана гэсэн юм.

Залуус маань ардын дуугаа сонсож бахархдаг байгаасай

“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн, дуучин Б.Батцэцэглэн:

-Олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах өдрийн мэндийг бүсгүйчүүддээ хүргэе. Ардын урлагт хүч зүтгэж байгаа залуусын төлөөлөл болгож өнөөдөр намайг урамшуулсанд талархаж байна. Залуус маань ардын дуугаа сонсож бахархдаг байгаасай, үгнийх нь сайханд ухааждаг, аяных нь сайханд уярдаг байгаасай гэж хүсэж явдаг гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.79
2023/03/10
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Барилгын чанар, аюулгүй байдалд мэргэжилтнүүд юуг анхааруулав 3 цагийн өмнө
ЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар цаг агаарын онц, аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна 5 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна 5 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг ЗГ дур мэдэн шийдэх боломжгүй 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагдан хорих төрлийг халж, зөвхөн онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тохиолдолд ашиглана 7 цагийн өмнө
Улаанбаатарт газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогджээ 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Цаг урагшлуулахыг дэмжихгүй, судалгаагаар хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан 8 цагийн өмнө
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөнийг зогсоолоо 9 цагийн өмнө
Н.Энхболд: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал одоогоор орж ирээгүй байна 10 цагийн өмнө
Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ 10 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна 11 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг 75 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө 11 цагийн өмнө
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ 11 цагийн өмнө
Нүүрсний асуудлаарх сонсголын товыг баталжээ 11 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл 12 цагийн өмнө
Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна 12 цагийн өмнө