Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төвөөр дамжуулан авна

М.Төгөлдөр
2023/03/09

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "Таван Ш" буюу авлигын эсрэг шүгэл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " Авилгыг илрүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо чухал. Авлигын талаар мэдээлэл өгвөл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэгт иргэд айдастай байдаг. Тиймээс ирэх гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг олон нийтээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв болон "Шүгэл ажиллагаа" нэртэй сошиал хуудсаар хүлээн авна гэлээ. 

 Мэдээлэл авах эхний арга хэмжээг маргааш буюу гуравдугаар сарын 10-нд зохион байгуулах аж. 

“Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авлигатай хийх тэмцэл эрчимжиж байна. Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо бөгөөд авлигын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж байна гэж тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов.  

Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах,  иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.


5Ш ажиллагаа дотроос Шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болоход маш том хувь нэмэр болно гэж Ажлын хэсгийн дарга хэлээд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтарч ажиллахыг уриаллаа. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд баасан гараг бүрийн 09-12 цагт ажиллаж иргэд, олон нийттэй уулзаж мөн утсаар мэдээлэл авна гэлээ.

”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэж хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Гэхдээ нөгөө талаас иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуултад “Үр дагавраас айдаг” гэсэн байдаг. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байна гэдгийг Ажлын хэсгээс мэдээллээ.




2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 6 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 19 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26