Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй Harvard Business Publishing- ний Harvard ManageMentor (Харвард - Менеж Ментор) Монгол дахь хөтөлбөрийн төгсөлт боллоо.

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож байгаа энэхүү хөтөлбөрийн энэ удаагийн курсийг 50 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагууд төгсч Харвард Бизнес Паблишингийн сертификатыг гардаж аваад байна.

Харвардын эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 41 модуль сэдэвтэй, 5 сарын хугацаанд үргэлжилдэг, онлайнд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм.

Компанийн гүйцэтгэх удирдлагын багийнхны хувьд тулгараад байгаа сорилтуудыг даван туулах оновчтой шийдвэрүүдийг гаргах, удирдлагын хэв маяг, арга хэлбэрээ өөрчлөх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тасралтгүй суралцах зэрэг олон зүйлсийг өнөөдрийг хүртэл хийж дадсанаараа бус шинэ хандлагаар, инновацид чиглэсэн арга хэрэгсэлд суралцахад нь туслахад “Harvard ManageMentor” хөтөлбөр чиглүүлэх болно.
“Harvard ManageMentor” хөтөлбөрийн дараагийн элсэлт 2023 оны 3 сарын 27-нд эхлэх бөгөөд Бизнесээ удирдах хандлага, сэтгэлгээ , арга барил, манлайллаа өөрчлөх, глобал удирдагч болох боломжийг танд олгож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20