Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна

М.Төгөлдөр
2023/03/23

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар мэдээлэл хийлээ.  

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад 327 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1976 удаа тохиолджээ. Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ хүчтэй газар хөдлөлтийг дагаад ойролцоогоор 130 мянга орчим удаагийн чичирхийлэл болсон гэсэн судалгаа бий. Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа. Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сүүлийн арван жилийн байдлаар нийслэлд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 68 удаагийн газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байв. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Бид болзошгүй аюулаас сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, эрсдэлийг тооцоолох дадал сурсан байх шаардлагатай. Өмнө жилүүдэд ч команд штабын сургалтыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт илүү өргөн хүрээг хамарч, стратегийн, бодлогын чанартай зохион байгуулах учир нийслэлийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бүрэн хамрагдах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд есөн Ажлын хэсэг гарч, дүүргүүдэд сургалт, судалгааны ажил эхлүүлээд байгаа. Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан 1800 орчим барилга бий. Үүний 900 барилгад дүгнэлт хийхэд 300-400 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хүчтэй газар хөдлөхөд ямар аюултай нөхцөл үүсэж болзошгүйг илтгэж байгаа юм. Урьдчилан сэргийлэх бэлтгэл олон хийх тусам газар хөдлөлтийг хохирол багатай даван туулна. Турк, Сири Улсад болсон гамшгаас бид суралцаж, иргэдээ дадлагажуулах, мөн үүрэг хүлээсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд мэргэшсэн байх нь чухал” гэсэн юм.  

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2013 онд хийсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 30 хувь нурж, 40,000-60,000 хүн өртөх эрсдэлтэй тооцоо гарсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20