Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

М.Төгөлдөр
2023/03/23

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Вена хотноо болов. Хуралдааныг монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, австрийн талаас Хөдөлмөр, эдийн засгийн яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар хамтран удирдаж явуулав. ЗГХК-ын хуралдаанаар цахим хөгжил, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин, авто тээвэр болон барилга хот байгуулалтын салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. 

Тухайлбал, “Шинэ Зуун мод” төсөл, гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернет нэвтрүүлэх төслийг монголын тал танилцуулж, санал солилцов. Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиров. Мөн оюутан солилцоо, иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжүүлэх санаачилгын талаар хэлэлцэж, уул уурхай, авто тээвэр, нийгмийн хамгааллын салбарын хэлэлцээр, яриа хэлцлийг урагшлуулахаа талууд нотоллоо. 

Хуралдааны үеэр “Монгол-Австрийн бизнес форум”-ыг зохион байгуулсан ба монголын 10 гаруй, австрийн 40 компанийн төлөөлөл оролцож, хоёр талын хувийн хэвшлээс дэвшүүлсэн тодорхой төсөл, санаачилгыг ЗГХК-ын хуралдаанаар мөн хэлэлцэв. Хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэнд, хүний хөгжил, дэд бүтцийн салбарт олон төсөл амжилттай хэрэгжиж буйг талууд онцолж, Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл, АШУҮИС болон эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Энэ оны 7 дугаар сард Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тохиох бөгөөд энэ хүрээнд Австрийн аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ирж ажиллахаар болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20