Япон руу аяллаар явах иргэдийн анхааралд

Л.Бямбажав
2023/03/24

Визийн (аяллын) онлайн мэдүүлгийг эхлүүлсэн талаар Японы Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг онлайн-аар хүлээн авч цахим визийг олгож эхлэхээр болж байна.

1. Цахим виз олголтын систем (JAPAN eVISA)- ийн тухай

   Япон хэл)   https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/visaonline.html
   Англи хэл)  https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/visaonline.html

2. Онлайн мэдүүлэгт хамрагдах зорчих зорилго, хугацаа зэрэг

 (1)Зорчих зорилго
   Аялал жуулчла
 (2)Зорчих хугацаа
   90 хүртэл хоног
 (3)Хүлээж авах боломжтой визийн мэдүүлэг
   Зөвхөн виз мэдүүлсэн өдрөөс зорчих өдөр хүртэл 7-оос дээш хоног байгаа мэдүүлэг үүнд хамаарна.

3. Визийн онлайн мэдүүлгийн систем
  3 дугаар сарын 27 (Даваа) –ны 13:00 цагаас хойш идэвхжүүлнэ.
 
4. Бүрдүүлэх материал
  Бүрдүүлэх материалын тухайд доорх холбоосоор нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцана уу. Виз мэдүүлгийн материалыг шалгах явцад шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах болохыг анхаарна уу.
(Япон хэл)  (Монгол хэл)

5. Виз мэдүүлэх
 (1) Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. ( амралтын өдрөөр хийгдсэн виз мэдүүлгийн тухайд ЭСЯ-ны хүчин чадлаас хамаарч дараагийн ажлын өдрүүдэд нягталж үзэх болохыг анхаарна уу.) Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдох болно.
 (2) Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж сая материалтай нарийн танилцаж, шалгаж эхлэх ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын 4 хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. ( Жишээлбэл, Пүрэв гарагт албан ёсоор хүлээж авсан гэдэг нь тодорхой болсон виз мэдүүлгийн хариу шуудан (e-mail) дараа долоо хоногийнх нь Мягмар гарагт илгээгдэх болно.)
  Мөн виз мэдүүлгийн материалтай нарийн танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлаганд орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
 (3) Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.

6. Визийн олголт ( визийн хураамжийг төлөх )
 (1) Виз мэдүүлгийн хариу болон визийн хураамжийн тухай цахим шууданг хүлээн авсныхаа дараа хугацаа алдалгүй ЭСЯ дээр биечлэн ирж виз мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Ингэхдээ тухайн виз мэдүүлэгч мөн гэдгээ нотлон харуулах үүднээс илгээгдэж очсон цахим шуудан болон гадаад пасспортоо цонхон дээр шалгуулах шаардлагатай.
 (2) Виз мэдүүлгийн хураамжаа төлөх цаг нь урьдын адил тухайн ЭСЯ-ны ажлын өдрийн үдээс хойш 14:30 – 16:30 цаг болно.
 (3) Виз мэдүүлгийн хураамжаа төлөөгүй тохиолдолд цахим виз олгогдохгүй болохыг анхаарна уу.
Хураамжаа төлсний дараа тухайн виз мэдүүлэгчид цахим виз олгогдсон тухай мэдээ цахим шуудангийн хаягт нь илгээгдэнэ. Виз мэдүүлэгч нь тухайн илгээгдэж очсон цахим визийг хэвлэж онгоцонд суух үедээ үзүүлэх зэрэг зориулалтаар биедээ авч явах шаардлагатай.

7. Лавлах
 A. Цахим шуудангаар лавлах
   JAPAN eVISA туслах үйлчилгээ: JAPAN eVISA цахим хуудасны inquiry form-оос лавлах (24 цаг)
   Англи хэл・      Япон хэл
      Японд зорчиж буй гадаад иргэдэд зориулсан визийн лавлах үйлчилгээ: 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна.
 В. Утсаар лавлах
      Японд зорчиж буй гадаад иргэдэд зориулсан визийн лавлах үйлчилгээ: Тухайн улс орон бүрт зориулагдсан тусгай дугаар нээгдэж ажиллана. (24 цаг, англи хэл)


1
angry
0
care
0
haha
6
liked
2
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20