3.8 тэрбум төгрөгөөр барьсан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно

М.Төгөлдөр
2023/03/30

08.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, 13 яам, нийслэл, 9 дүүргийн мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцоно.

09.00-12.00 цагт: Төрийн ордонд: Дэлхийн эмч нарын өдрөөр ЭМЯ-наас хот, хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9191-5340, 8911-9482.

09.30 цагт: Багш, оюутны хөгжлийн төвд: "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" сургалт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно. Утас: 9811-9443, 9191-8297.

09.30-11.30 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд: Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцож, хэвлэлийнхэнтэй уулзана. Утас: 9111-8403.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. 

10.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулж байна. 

10.30 цагт: Улаанбаатар хотын гаалийн газарт: "Цахим гааль" өдөрлөг болно.

11.00 цагт: АН-ын байранд (Төв шуудангийн урд талд байрлах) тус намаас 3300 оюутан залуучуудыг хамруулсан "Боловсролоороо гоёцгооё" хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрөөр 33 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулна. Утас: 9090-3579, 8802-0698.

11.40 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын тухай хийсэн шинэ уран бүтээлийн талаар Улсын төв III эмнэлгээс мэдээлнэ.

11.00 цагт: АН-ын төв байр /Шонхор тауэр/-нд тус намаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.

11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд Азийн Хөгжлийн банкны төслийн санхүүжилт 3.8 тэрбум төгрөгөөр барьсан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно. 9901-7719.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20