Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар 4 өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож, шүүхээс хэргийг прокурорт буцаалаа

М.Төгөлдөр
2023/03/30

Яаралтай гэх нэрийдлээр шууд худалдан авалтын малгайн доор тендер зарлалгүй хил дамнуулан хийсэн авилгын сүлжээг "Төсвийг мөшгөе" нэвтрүүлгээрээ бид илчилсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн 2 тэрбум гаруй төгрөг авилга болж зүсээ хувиргаж  дарга нарын хүүхдийн дансаар орж ирж, үнэтэй орон сууц болсон уу, мялзан өвчний вакцины төсвийг мөшгөсөн билээ.

Д.Түмэндэмбэрэл нь  Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэж үзсэн. 

Мэдээллийг сануулахад,  Монгол Улсад шууд худалдан авалтаар мялзангийн вакциныг 3 жил тасралтгүй нийлүүлсэн Энэтхэгийн Хестер бионсес лититэд компаниас Хатанбаатарын Энгүүний Голомт банкин дахь дугаар тоот данс руу 2019 оны наймдугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл нийтдээ 9 гүйлгээгээр 430 000 ам.доллар орж ирсэн байдаг. 

Үүнийг төгрөгт шилжүүлвэл 1,2 тэрбум. Мөн П.Амарын Голомт банкны дугаар тоот дансаар 2018 оны аравдугаар сараас эхлээд 340 000 ам доллар орж иржээ. Үүнийг төгрөгт шилжүүлвэл 1 тэрбум орчим төгрөг. 

Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор Заяатын Батсүх. Тэрбээр насаараа мал  аж ахуйн эрдэм шинжилгээний салбарт ажилласан нэгэн. Ингэхдээ Глобал бизнес лиг компанийг үүсгэн байгуулж хэд хэдэн удаа тендерт оролцож байв. Ингэж явахдаа Энэтхэгийн мялзангийн вакцин нийлүүлдэг Хестер бионсес лимитэд компанитай холбоо тогтоожээ. Тус компанийн нийлүүлдэг мялзангийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэснээр авилгын эхлэл тавигдана. Тэрбээр ангийнхаа найз Д.Түмэндэмбэрэл буюу тухайн үед Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түүнтэй  хуйвалдаж мялзангийн вакциныг шууд худалдан авалт нэрээр өндөр үнэтэй авчээ.

Нэг тун вакцин 130 төгрөгөөр оруулж ирэх боломж байхад тэр нэг тунг 267 төгрөгөөр буюу хоёр дахин өндөр үнээр авч төсвийн мөнгөнд хайргүй хандсан гэсэн үг.

Хувийн дансаараа 1,2 тэрбум орчим төгрөг авсан Энгүүн нь профессор Батсүхийн төрсөн Тунгалагийн төрсөн охин юм. Харин тэрбумыг авсан Амар нь Батсүхийн хүргэн  юм.



2
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20