Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлагыг хотын стандартад орууллаа

М.Төгөлдөр
2023/03/30

ИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тэргүүтэй асуудлуудыг төлөөлөгчид хэлэлцэж буй.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо,  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Богдхан төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн дагуух 496 га бүхий зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэн, санал хурааж баталлаа. Мөн газар чөлөөлөх явцад иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг бүрэн хангахад анхаарч ажиллах заалтыг тогтоолын төсөлд оруулсан юм.

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, эхний хэсгийн есөн бүлгийн 38 стандартыг батлан, өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн.

Тэгвэл Хотын стандартын дараагийн хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” бүлгийн хоёр, “Үер, борооны усны байгууламж” бүлгийн гурав, мөн “Гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт” бүлгийн нэг, “Нийгмийн дэд бүтэц” бүлгийн нэг, “Бие даасан инженерийн дэд бүтэц” бүлгийн хоёр, “Дуу чимээний бохирдол” бүлгийн гурван стандартын төсөл багтаж буй. Мөн цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага орсон байна.

Эдгээр стандарт нь хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно гэдгийг хуралдааны үеэр онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадна болон дотоод орчны төлөвлөлтийг ийм байдлаар хийх, төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүд Хотын стандартын төслүүдийг дэмжиж, олонхын саналаар баталлаа. Төлөөлөгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэршлийг тусгай хэрэгцээт хэмээн өөрчлөх, стандартын хэрэгжилтийг хангах, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, мэдээлэл түгээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай зэрэг саналыг хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20