Д.Мөнхбаатар: Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн баталсан гэх БГД-ийн ИТХ-ын 18 төлөөлөгч олонх болж чадахгүй

М.Төгөлдөр
2023/03/30

Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулсан гэх ор үндэслэлгүй мэдээлэл Олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатараас албан ёсны тайлбар авлаа.   

- Өчигдөр дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргыг огцруулсан гэдэг мэдээллийг дүүргийн ИТХ-аас өгч байна. Энэ үнэн үү?     

- Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2-д “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлцэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Зөвхөн Засаг даргад хариуцлага тооцох асуудлыг дээд шатны Засаг даргад нийт төлөөлөгчдийн (41) олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлдэг юм. Гэтэл өчигдөр хуралдсан хуралдаанаар 41 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болж чадахгүй.

Хоёрдугаарт, Хэлэлцэх асуудлын жагсаалтад батлагдаагүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, материал тараагдаагүй асуудлыг хэлэлцсэн нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, дэгийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм.

- Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй гэдэг нь Засаг даргыг огцоруулах тухай асуудлыг урьдчилж мэдэгдээгүй гэсэн үг үү. Хуулиараа хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг вэ?

-Хэрэв Засаг даргыг огцруулах хүсэлтэй байгаа бол хуулийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж батлуулах, хуралд оруулах, хуралдаанд хэлэлцүүлэх эрх нээлттэй. Ядаж ямар үндэслэлээр огцоруулж байгаагаа хуулийн дагуу хоёр хоногийн өмнө мэдэгдэх, хуралдааны танхимд оруулах, асуултад хариу тайлбар өгөх эрхээр хангах ёстой байтал хурлын дэгийн энэхүү процесс алдагдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Нөгөөтэйгүүр, хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийг 33 төлөөлөгч оролцсон гэж ирцийг зориуд засаж, худал мэдээлэл түгээж байгаа нь өөрөө Эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм.

- Танай дүүргийн намын хороон дээр яг ийм асуудал өмнө нь давтагдаж байсан. Одоо яах вэ?

-Бүлгийн даргын хувьд энэхүү хууль бус үйлдлийг зогсоохоор төлөөлөгчдийн хамт хууль хяналтын байгууллагуудад хандаж байна. Мөн дүүргийн ИТХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. 


1
angry
0
care
2
haha
16
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20