Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа

М.Төгөлдөр
2023/03/30

Европын холбооны техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийн зөвлөх Мариа Жулианна Сивинини, Гернот Пош, Маргит Лаури нар Монгол Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдөр ажиллаж, шүүхийн цахимжуулалт, цахим бүртгэлийн систем, шүүх хуралдаанд зайнаас оролцох болон шүүхийн шийдвэрийн цахим сангийн хөгжүүлэлт,  шүүгч захиргааны ажилтнуудын сургалтын талаар өөрсдийн улсын туршлагыг танилцуулж, ярилцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд цахимжуулалтыг нэвтрүүлсэн  Европын холбооны улсуудын туршлагыг зөвлөхүүд эрүү, иргэн, захиргааны хэргээр нарийвчлан танилцуулж, цахим системийн хөгжүүлэлт, хууль эрх зүйн орчин, дагаж мөрддөг дүрэм журмын талаар мэдээлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын шүүхүүдэд ашигладаг систем, дагаж мөрддөг стандарт, дүрэм журмыг Монгол Улсынхтай харьцуулж харилцан туршлага солилцсон байна.

2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, шийдвэрүүд нь ижил төрлийн хэрэг, маргаанд жишиг болох зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд Европын холбооны улсуудын шүүхүүд шүүхийн шийдвэрийн судалгааны цахим сангаа хэрхэн бүрдүүлж, шүүхийн ижил төстэй шийдвэрүүдэд ашигладаг болон олон нийтэд тэдгээр шийдвэрүүдийг ил тод нээлттэй байршуулдаг талаар зөвлөхүүд нарийвчлан мэдээлж, Улсын дээд шүүхийн шүүгч, судлаач туслах, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн сангаа хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ашигладаг талаар судлаачид тодруулж, сангаас мэдээлэл хайх боломжийн талаар туршлага судалсан. Мөн Итали, Австри, Эстони улсуудын шүүгч, захиргааны ажилтнуудын сургалтын туршлагаас мэдээлж, харилцан ярилцсан юм. 

Улсын дээд шүүхийн шүүгчид Европын холбоотой цаашид хамтран ажиллах чиглэлээр Итали улсын Ливерно хотын шүүхийн Эрүүгийн танхимын дарга асан,  Писа дахь Шүүхийн Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн кибер шүүх ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Гернот Пош, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури нартай санал солилцсон юм. Зөвлөхүүд Улсын дээд шүүхэд ажиллаж туршлага солилцсон үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар Европын холбоонд уламжлахаа илэрхийллээ.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20