БНХАУ-д зорчигчдын анхааралд

Л.Бямбажав
2023/03/31

БНХАУ-д зорчихдоо гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

1. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл эдгээр ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй. Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 хүртэл жил хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна. 

2. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 7 жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй. 

3. БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл импортлож, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.

4. Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортлож, экспортлохыг хориглосон эд барааг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.

5. БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд "20.000 юань буюу 5000 ам доллараас дээш валют"-ыг тус улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд "тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20