Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй

Л.Бямбажав
2023/03/31

Дархан чиглэлийн зам эвдэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.  

Энэ талаар Зам тээврийн дэд сайд Д.Халтараас тодруулахад тэрбээр "Дарханы зам эвдрээгүй. Олон нийтийн хэрэгслээр гарсан тухайн зураг нь Дархан-Шарын голын чиглэл дэх зам" гэлээ. 

Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн гурван багц ажлын нэгдүгээр багц буюу 17.2 км хатуу хучилттай авто замд хамаарах бөгөөд авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг 2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ. 

Тухайн эвдрэл гэмтлийг тогтооход авто замын ус зайлуулах шуудууг хааж түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллаж чадаагүй байна. Үүнээс үүдэж шар ус хуримтлагдан тухайн замд эвдрэл үүсчээ.  

2023 оны гуравдугаар сарын 29-30-ны хооронд тус замын 8,2 дахь км-т 100 метр газар шар усны үерээс болж авто замын хөвөө урссан мөн хэсэг газар замын зорчих хэсэг рүү 70-80см орж асфальтбетон хучилтыг хөндийрүүлсэн байна.
 Өнөө өглөө 10 цагт Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн авто зам дээр ажиллаж байгаа аж. 
 



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20