Халтиргаа гулгаанаас сэргийлэн 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ

Ц.Цэрэнбадам
2023/04/03

Дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч, газар дээр нь ажилласан байна. Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай‌ зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Дөрөвдүгээр сарын 1-ний 17:00 цагаас цас орж эхэлсэн. Манай байгууллагын хувьд хариуцсан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн арга хэмжээг авч ажилласаар байна. Өнөөдрийн хувьд цас хайлж шавхай татах, халтиргаа нэмэгдэх төлөвтэй тул зам талбайн үйлчлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Цаг агаарын байдал хүндэрсний улмаас даваа гүвээний, мөн  зарим томоохон  замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, цас цэвэрлэх техникүүдийг ажиллуулсан. Одоогоор эдгээр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэсэн юм.

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугам задарсан тул холбогдох албаныхан ажиллаж гэмтлийг зассан байна. Тодруулбал, нийт 44 блок, 1000 орчим айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг сүлжээнд гарсан гэмтэл дээр холбогдох газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, шугамыг солив. 

Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт  зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилсээр байна. 

                     НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20