Кёкүшюзан Д.Батбаярыг хутга барьж танхайрсан хэргээр шалгаж байна

Ц.Цэрэнбадам
2023/04/03

Кёкүшюзан Д.Батбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байна. Тодруулбал, тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүрэгт хутга балиас ашиглан хулдаасан хэвлэл зүсэж, танхайрсан тул СӨХ-ноос цагдаад гомдол гаргасан байна.

Хан-Уул дүүргийн Грийнхаус хотхоны СӨХ-ны дарга С.М нь Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна хэмээн үзэж, хотхоны өмнө барилга бариулахыг эсэргүүцжээ.

Тэрбээр "Грийнхаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчны булан бүрд Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, Кёкүшюзан сан гэх таван барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо Грийнхаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барих гэж байна. Хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна" гэжээ.

Улмаар "Гэр бүлийн хоёр эргэн тойрны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөлийг тулгаж байна. Бид хотхоноосоо явахгүй. Барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл тэмцэнэ" гэх бичигтэй хулдаасан самбарыг хадсан байна.

Уг хулдаасан самбарыг иргэн Кёкүшюзан Д.Батбаяр хутгаар хуулж, зүсэж танхайрсан тул СӨХ-ноос нь цагдаад өргөдөл гаргасан юм байна.


5
angry
0
care
7
haha
9
liked
1
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20