Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар бий. Түүний хоёрт нь буюу Богдхан уул, Хөвсгөлийн ДЦГ-т газар эзэмших эрх авсан иргэн болон аж ахуйн нэрсийг ил болгоод байна. Энэхүү хоёр дархан цаазат газарт Мобиком нийт зургаан газар эзэмших эрх авчээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг эхлүүлээд байгаа.
Шилэн ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газрын Богдхан уул, Хөвсгөл аймгийн 3474 га газрын мэдээллийг ил тод болгоод байна.
Иргэд нээлттэй мэдээллийг харах бол https://shilen.gov.mn/ сайтаар орж танилцах бөгөөд тухайн байгууллагын регистрийн дугаар болон нэрээр хайлт хийж, нээлттэй мэдээллийг авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна