Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 04-нд эхэлж өнөөдөр гурав дахь өдрөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ийнхүү шүүж байгаа.
Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралд шүүгдэгч нар эцсийн үгээ хэлж байна. Харин шүүх хуралд ажиглагчаар ирсэн иргэн Д.Ганбаярыг шүүх хуралд оруулсангүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна