Г.Занданшатар: Сонгуулийн хуулийг УИХ нухацтай авч үзэх үүднээс ирэх 7 хоногт хэлэлцүүлэхээр хойшлууллаа

М.Төгөлдөр
2023/04/06

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх 7 хоногт ТББХ-оор хэлэлцүүлэхээр хойшлууллаа. УИХ-ын дарга асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхааруулаад “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцүүлж эхэлнэ” гэв.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар эрх бүхий хууль санаачлагч этгээдүүд цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхаарууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд ЗГ-аас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг ХЗДХ-ийн сайд хянан УИХ-д өргөн мэдүүлж, дараалал харгалзалгүйгээр  хэлэлцэнэ гэх агуулга байдаг. Маргаан дагуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ч  уг заалтаар явж, хоригтой тулсан. Тэгвэл УИХ-ын дарга “Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй шүү гэдгийг өмнө анхааруулсан. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Сонгуулийн хуулийг гишүүд уншиж, хариуцлагатай хандах ёстой, нэн яаралтай гээд давхиад байж болохгүй” гэж сануулав.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20