Шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 4 жил хорих ял оноолоо

М.Төгөлдөр
2023/04/06

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хэргийн шүүх хурал СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулж бүлэглэсэн, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, Д.Мөнх-Эрдэнийг 4 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шүүхийн шийдвэр гарлаа.

Түүнийг консулаар ажиллаж байхад нь 76 мкв гурван өрөө орон сууцаар хангаж байхад ӨМӨЗО-ны Хөх хот дахь Сайхан дүүрэгт байрлах 200 мкв гурван өрөө орон сууцыг иргэн н.Баттай түрээсийн гэрээ байгуулж 92 сая төгрөгийг төсвийн мөнгөөс олгосон, мөн хуурамч материал бүрдүүлж өөрийн хүүхдүүддийн сургалтын төлбөрт 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төлсөн мэтээр мөнгө гаргуулж өөрийн эхнэрт өгсөн, 2018 онд дэд консул н.Батзоригт 1,7 сая төгрөг олгохоос 700 мянган төгрөг илүү олгож 2,5 сая төгрөг олгосон, мөн Адьшаа Бямбаад 1,3 сая төгрөг олгохоос 300 мянган төгрөг илүү олгосон, мөн эхнэртээ 551 мянган төгрөг илүү олгосон, мөн 2021 оны 10 сарын 21-ны өдөр Даваагийн Мөнх-Эрдэнэ гэх хаягнаас Ц.Нямдорж гуайн нууц амраг Соёлын яамны хуурамч дүгнэлт гаргадаг ТНБД асан С.Оюунбилэг хэмээх нийтлэлийг гаргасан нь хохирогч С.Оюунбилэгийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан, Гадаад хэргийн яам руу хүч хэрэглэн эсэргүүцсэн, "Евро сервис" ХХК-ний захирал Ганбаяртай бүлэглэж Залаатын аманд 0.35 га талбайг ашиглах хугацаа сунгах гэрчилгээ гаргуулж бусдад давуу байдал олгох зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт 30 сая төгрөгийн хахууль өгсөн эдгээр нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд тогтоогдож байна хэмээн шүүхээс үзсэн юм. 

Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112 сая төгрөгийн хохирол учирсан, үүнээс 82 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээр гаргуулж улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20 сая төгрөгийг Эрдэнэбаяраас гаргуулах, мөн 10 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс гаргуулан улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.



3
angry
0
care
0
haha
7
liked
3
love
7
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20