Г.Занданшатар: Энд тэнд цүнх баригч нараа дүүргээд, тэр хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагааж байна

М.Төгөлдөр
2023/04/06

УИХ чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ТАЗ-ийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хэлэлцүүлгийг дүгнэж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар, төрийн албанд 1000 гаруй хүн хууль бусаар томилогдсон гэсэн тоо явж байсан боловч өнөөдөр 6000 гэсэн зөрүүтэй мэдээлэл гарч ирж байгааг онцоллоо. Тэрбээр, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатайг тэмдэглэж, ардчилал гэдгийг дураараа авирлах, анархизм, бүх юм эрх чөлөөтэй, юу дуртайгаа хийж болно гэсэн ойлголт гүнзгийрсэн. Гэр бүл, төр нийгмийн гээд нийгмийн бүх харилцаанд ёс зүйн хэм хэмжээ алдагдлаа. Ёс зүйг төлөвшүүлж, хэм хэмжээ бий болгож байж төрийн албаны нэр хүнд өснө. Төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа бас нэг зүйл бол нам, бүлэглэл, хэсэг бүлгийн эрх ашгийг төлөөлсөн хүмүүс. Энд тэнд цүнх баригч нараа дүүргээд, тэр хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаж янз бүрийн асуудалд холбогдож байна. Ингэж Монгол төрийн албыг аль ч нам, эвслийн үед ингэж дампууруулж ирснийг одоо таслан зогсоох ёстой. Иймд төрийн албаны ёс зүйн хэм хэмжээгээ хуульчилж, цэвэр сонгон шалгаруулалтын засаглал гэдэг юмаа нэн даруй тогтоох хэрэгтэй гэлээ.

Ёс зүйн асуудлыг хуульчилдаггүй, уламжлал, ёс заншил, зан суртахуун болон хүн ёсны хэм хэмжээгээр тогтдог зүйл хэмээн үзэх нь бий. Гэвч Япон, ХБНГУ, БНСУ зэрэг олон оронд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тогтоосон хуулиа батлан мөрдүүлж байдаг. Энэ талаар УИХ-ын дарга жишээлэн дурдаж, ялангуяа Азийн улс орнуудад ёс зүйн асуудалд “зөөлөн ур чадвар”-ыг тэргүүлэх шаардлага болгон тавих болсныг өгүүлэв.


1
angry
1
care
6
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20